Би чамд хайртай

Лалганан тэмүүлэх хүсэл минь
Сулхан тавимгүй ороо доо
Лазагнан булгилах зүрх минь
Цохилоод гавимгүй дорой доо

Маа минь чи...

Уйдчихлаа. Өөрөөсөө гаргаад байгаа өнгө аясаасаа уйдчихлаа...
Арай жаахан өөр сэдэв юм уу төрлийн бичлэгүүд оруулж зугаацдаг ч юм уу гэж бодсон боловч арай л эвлэсэнгүй. Тэр өөр өнгө аясаа хайж байна :P Эрэл амжилттай болтол байж байг гээд дөнгөж саяхан дуусгасан нэг шүлгээ нийтэлчихье.

Антологи-1

Блог бичээд жил гаран болж байгаа юм байна. Багагүй л юм бичиж. Сүүлийн хэдэн сарын бичлэгүүдийг халтуурдсан дөө халтуурдсан. Хуучин гологдол бичлэгүүдээ draft-аасаа гаргаад жаахан засаж сэлбээд л чамин чамин нэр өгөөд л явуулаад байлаа шүү дээ хэхэ.
Энэ удаад бүр дордсон шүү. хаха. Draft-аасаа бичлэг туух гэсэн чинь нэг л биш ээ. Хуучин бичлэгүүдээ эхнээс нь уншсан чинь зарим дээр нь нуруугаар жирс жирс гээд бага зэрэг ичих аядаад "яая гэхэв биччихсэн бичиг, хийчихсэн хэрэг юм хойно" гээд л уншлаа шд. Жил гаруйн хугацаанд их л олон юм болж. Нэлээн ч өөрчлөгдөж. Азаар блогийн маань бичлэгүүд тэр бүхнийг хадгалан үлдэж дээ.
Тэгээд нэг жижигхэн антологи бэлдлээ таалан сонирхоно уу?

Амьдрал

Байгаадаа ханасан баяраар Байхгүйн зүг хөөрнөм.
Байхгүйн зүгт баяраа барчихаад Байдалдаа буцнам.

Сургамж

Юу бодож иймэрхүү юм бичиж байсан юм бол? Бичсэн үгнийхээ утгыг ойлгож байсан юм болов уу даа? Хичнээнийг нь санаж үл чадахаар жилийн өмнө бичиж байсан үг бололтой:
Дурлалын шарх гэдэг хүний амьдралдаа амсчихад зүгээр сургамжуудын нэг...

Аялсан минь

Алс холд дасаад...
Аажим аажмаар алс холд ойртоод... Ойртох тусам өөрөөсөө алслан холдоод...

Хөгжил

Болж болох бүх зүйл болсоны дараа хүрж болох дараагийн шатандаа ахихыг хөгжил гэх юм болов уу?
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас.

Харамсалтай

Харамсалтай юм. Урьд нь ч гэсэн ингэж харамсаж л байсан. Гэхдээ урьдны иймэрхүү харамслууд бол зүгээр л бодол байсан. Харин энэ удаагийнх бол бодит байдал.
Их удаан мэдэрлээ. Удаа дараалан мэдэрлээ. Хараал идсэн харамсалтай бодит байдлыг. Би хэн ч биш. Юу ч биш. Юунд ч хүрч чадахгүй. Юуг ч бүтээж чадахгүй. Хэнд ч хэрэггүй. Хэнийг ч баярлуулж чадахгүй. Дөнгөн данган амьдраад хүнд гай болчихгүй байвал их юм. Даанч тэр их юмандаа хүрч чадахгүй л байх аа даа. Тийм ээ чадахгүй.

Тэнэг байж

Ай мөн тэнэг байж дээ...
Байз! "Ай мөн тэнэг байж дээ" гэж үе үе боддог юм байна. Гэвч ингэж боддог үе маань л хамгийн тэнэг байсан үес минь байж... Ай мөн тэнэг байж дээ!

Ном - 2

Маш олон удаа ном, ном гэж ярьж, ойлгож байхдаа зөвхөн уран зохиолын номны тухайд л ярьж, ойлгодог байсан. Бусад төрлийн номнууд нь хараахан жинхэнэ ном биш. Тэд бол өөр номнууд. Юмнууд!

Үлгэр мэт

Өдөр: Дарс мэт үгс далай мэт байдаг газрыг зааж өгөөч?
Шөнө: Үхэл мэт зүг амьд мэт явбал хүрэх байх.

A Beautiful Mind - John Nash's word

Агуа Жон Нэш олон хүний харц, бахдалыг өөр дээрээ тосонхон индэр дээрээс ийнхүү хэлнэ. Хэлж дуусахад нь Алиса уйлж байсан...
I've always believed in numbers.

Илэрхийлэл

Нүдээ анисан. Нүдээ мартчихсан.
Амаа жимийсэн. Амаа мартчихсан.
Хөлөө завилсан. Хөлөө мартчихсан.

Байдал

Ойлгохгүй байна. Ойлгох гэсэн оролдлого хийгээд байгаадаа залхаж байна. Нэг мэдэхэд л оролдчихсон байх юм. Өөрийнхөө байдлыг ойлгохгүй байна. Ойлгох гэж оролдсоны дараа дандаа л их зовиур мэдрэх юм.

Болилоо

Нээрээ энэ блог өнгөрсөн жилийн 5 сарын 1-нд нээгдсэн гэхээр нэг жилийн ой нь өнгөрчихсөн юм байна. Энэ чинь бас л аятайхан далим учраас дашрамдуулаад ямар нэгэн юм хийе гэж бодсон боловч ер нь нэг жилийн ой энэ тэр нь хэнд хамаатай юм гэж бодоод болилоо.

Нээрээ энэ блогийг хамтран хөтөлж байсан нэг залуу маань "ядраад байна, ямар ч утга алга" гэсэн шалтгаанаар "болилоо" гэсэн тул одооноос өөрөө л бичлэг оруулж байхаас.

Үүрд

Үүрд гэдэг мэдрэмж...
Товчхондоо энд бичих гэсэн бүх юм ингээд л болоо. Үүрд гэдэг бол мэдрэмж. Цаг хугацааны хэмжүүр биш.

Цор цор

Өчигдөр оройхон дэмий сэлгүү зан хөдлөөд ойр зуур байсан ишлэлийн түүвэр бүхий нэг номын хэдэн хуудас сөхөөд үзсэн чинь шууд далдага зан хөдлөөд цор цор хиймээр санагдав шүү.
Тэрхүү ишлэлийн номыг хэдхэн жилийн өмнө сөхөж хардаг байхдаа ганц нэг мөр сэлт уншиж үзүүтээ "за үнэхээр тийм юм аа", "ийм байж" гээд л ухаарал хүртсэн аятай башийгаад л байдаг байж билээ. Ойрд мундагчуулын ишлэл үгс уншаад тэгэж башийгаад байгаа юм алга. Харин ч өөдөөс нь цор цор хиймээр санагдаад байдаг болчихож. Доорх байдлаар цор цор хийв: (:P)

Метароман

Энд ганц роман биччихдэг юм уу. Блогийн бичлэгэнд роман арай уртдах л байх даа? Аль болох товчлоод л хүүрнэхээс. Романдаа нэр олоогүй байгаа...

Зүүд - 1

Зүүдлэхээс айна. Учир нь зүүд надад нэгэн зүйлийг итгүүлэхийг чармайна. Заримдаа чармайснаа чадна. Би итгэнэ...

Урагшаа

Урагшаа! гээд уухайлан давшихаасаа өмнө бодож байвал их зүгээр. Цэргүүд урагшаа гээд давшихаасаа өмнө хангалттай боддоггүй ч ялалт байгуулчихаад байдаг.

Хөрөг

Нэг гоё зурмал аватартай болъюу гэж бодлоо. Бодонгуутаа шууд зурдаг баатар боллоо. Баатар болох болоогүй л байна даа :) Шууд зурсан болохоор ямар олиг байхав. Иймэрхүү л юм болчихлоо.

Хундаганы үг - Сарнай

Сарнайхан минь чиний төлөө.
Санаанд багтамгүй тэнэгийн чинь төлөө.
Цэцэгхэн минь чиний төлөө.
Цэвэр ариун зовлонгийн чинь төлөө.

Урсгал-1

Ойлгочихлоо. Ойлгогдож байхыг бодвол олиггүй эд бололтой. Дурлалыг ойлгочихлоо. Утгыг нь ойлгочихлоо. Олон олон ойлгочихлоо гэж хашгичдаг хүмүүсийн хэмжээнд л ойлгочихлоо. Тэгээд бас тэр хэмжээнд л хашгичиж байна даа...

Ноднин хаврын шүлэг

Би ганцаардлын билэг тэмдэг.
Би ганцаардлын биелэл... тэмүүлэл...
Шаналал бугшсан тэмүүлэл.
Шархлаа нь лугшсан хэмнэл... цамнал...

Мэдчихмээр

Ямар газраас эхэлж, яагаад энд ирсэнээ мэдэхгүй байгаа ч
Ямар газар дуусч, яагаад тэнд очихоо мэдчихмээр байна.
Ядаж...

Дараагийн

Хэрвээ өмнөх цэг өгүүлбэрийн сүүл цэг байсан бол энэ дараагийн өгүүлбэрийн эхний үсэг.

Цэг

Бүх өгүүлбэр цэгээр төгсдөгтэй адилаар энэ өгүүлбэр ч гэсэн түүгээр дуусж байна.

Бестсэллэр

Он цагийн хуулийг зөрчиж булхайцаж
Одоодоо чи гялалзаж байж болно
Цагийн нүдийг гурилаар хуурч
Цахилж явахдаа чи бестсэллэр болж болно

Бараг л

Яаж чам шиг бараг л байж?

- Байж! Бараг л чам шиг...
- Яаж?

Чиний тухай гуниг

Гэрэл гэгээ чиний тухай гунигийг шатаана.
Гэгээн тэр гуниг юутай сайханг гэрэл даанч мэдэхгүй.

Сэрэхгүй байж магадгүй

Сэрэхгүй байж магадгүй.
Сэрүүлэг тавиад дурлая.
Сэрүүлэг дуугартал дурлалцая.

Урхи-2

...Хайр гэдэг хамгийн тансаг урхи бэлдчихээд...
Урхиндаа урих хэрэгтэй. Уран чадмагаар урих хэрэгтэй. Уран дадмагаар урихын тулд урхиа эхлээд нуух хэрэгтэй. Урхиа урхи биш гэж үнэмшүүлэх хэрэгтэй. Өөрөө хүртэл үнэмшсэн байх хэрэгтэй. Өөртөө үнэмшүүлье!

Бэлдсэн урхинд урихын тулд бүхнийг хийх хэрэгтэй.

Битгий л дээ

Битгий л дээ битгий.
Битгий над руу ингэж хараач?
Би бүүр гэмтэж дуусах нь...

Хүрээд ир

Хүлээж байна. Хүрээд ир. Намайг мартаад над дээр хүрээд ир. Чамайг мартчихсан чамайг хүлээж байна.

Болхи таашаал

Хамгийн болхи таашаалд хачин ихээр амтшаад байна яах вэ? Биеийг минь цэхлэж ухааныг минь хурцлаад байна тэр таашаал. Би бүүр шал өөр болж, шалдаа нэвт буугаад солиорчихсон гэлтэй л байна.

Тэр таашаал намайг тэнгэрт, тэртээд өндөрт хүргэж өгнө гээд. Тэгээд би итгээд.

Урхи-1

Бид бол араатан. Бидний энхрийлэх зөн үрэгдчихсэн гээгдсэн. Үлэмж ихийг бүтээхэд минь саад болсон тул бид гээчихсэн. Бид гайхамшигтай араатнууд.

Үргэлжид ганцаараа байж чадахгүй юм байна. Надад өөр нэг хүн хэрэгтэй. Тийм хэрэгцээ байна. Тэр хүнийг олох хэрэгтэй. Ядаж нэг хүн олох хэрэгтэй!

Хүлээгээч

- Хүлээгээч. Чи яагаад надаас зугатаад байгаа юм?
- Зарим нэг зүйлийг чамд тайлбарлаж чадахгүй болохоор л чамаас зугатааж байсан юм.
- Юу тайлбарлана гэж?
- Яг энэ асуултанд хариу хэлж чадахгүй болохоор л...
- Бас л өнөө парадокс уу? Чи яг л хэвээрээ байх шив дээ. Эргүү тэнэг парадоксчин!

Бодол бид 2

Бодлоо өөртөө нуугаад бодол дотроо өөрөө нуугд.
Бодол дотроо нуугдаад бодлынхоо гадуур үгээр хана барь. Яг ингэж барь.
Бодол руу чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр үгээр хуурч төөрүүл. Яг ингэж хуур!

Бид 2

Би би биш болчихсон юм шиг байна. Чи ч гэсэн чи биш болчихсон юм шиг байна. Бид 2-т юу тохиолдчихвоо?

Тамхи тэр хоёр

Нэг нэгнээ татна.
Нийлээд хоёулаа орчноо татна.
Уруу татна.
Урагш нь мэт татна.

Хонгор дотно стресс

"Би"д байж байлаа.
Бүгд л дурлачихсан байлаа түүнд. Стрессд.
Дутчихсан байлаа түүгээр. Стрессээр.

Ээлж ээлжээр дуугарлаа. Зарим нь шивнэх төдий ярихад зарим нь хашгичих мэт чангаар ярьна.

1 дэхь би - Стресс бол онгод!
2 дахь би - Үгүй ээ. Онгод бол стресс...

Болхи мэдрэмж - 2

Хайр мэдрэгдэхгүй байлаа. Юу ч мэдрэгдэхгүй байлаа.
Хардаж үзэв. Ямар нэг юм мэдрэгдэв. Энэ лав хайр байх.
Хайр мэдэрмээр байлаа. Хайр мэдрэгдэхгүй байлаа.
Хардлаа. Хайр мэдрэгдэв. Хайрыг ингэж л мэдэрч байхаас...

Болхи мэдрэмж - 1

Арьсандаа арьсаараа хүрэв.
Аль ч арьсанд нь арьс мэдрэгдсэнгүй.
Арьсанд мэдрэгдсэнгүй. Юу ч мэдрэгдсэнгүй.

Оньсого

Орой бүр унтахынхаа өмнө үхүүлэвч. Өглөө бүр сэрэхтэй минь зэрэгцэн амилж өдөржин намайг ямар нь үл мэдэгдэх зүг зүтгүүлнэ. Үдэш нь үхүүлэлгүй унтвал шөнө туж үймүүлж амар амгаланг минь эвдэнэ.
Энэ юу вэ?

Яагаад би өөрөө

Яагаад би өөрийнхөө зовиурлахыг шохоорхонгуй ажна вэ?
Яагаад би өөрийнхөө тэнэглэлийг өрөвдөж мишээнэ вэ?

Аажуухан унаж байна

Би нисэж байлаа. Надад хэзээ ч нисэх ийм амархан байсангүй. Зүгээр л нисээд байлаа. Нисэж байгаа бас нэгэнтэй тааралдлаа.
- Би нисэж байна!
- Чи юу?
- Тийм ээ би?
- Аажуухан унаж байна.

Эргүүлэг

Санах тусмаа уйтгарлана.
Уйтгарлах тусмаа санана.

Яг л иймэрхүү янз янзын үгэн тогтоцууд сонирхол их татдаг. Утгатай ч юм шиг утгагүй ч юм шиг.

Юугаар?

Юугаар бүтээгдэж биежсэнгээ нуусан байх аа?
Юунаас ч сод намуун орших юм чи.

Юугаар нууцад нь нэвтрээд байгаа чинь нууц байх аа?
Юуны ч тухай нууц үнэнг мэдчихсэн байх юм чи.

Юугаар чимсэн бас гоёсон чинь нууц байх аа?
Юу нь үл мэдэгдэх сайхныг цацраах юм чи.

Юугаар чи надад нөлөөлнө вэ? Нууц байх аа тээ?
Юуг ч надад мэдэгдэхгүйгээр намайг өөрчлөх юм...

Тийм сайхан

Шаналах шиг сайхан
Шархан дээрээ гараа тавих шиг сайхан
Шархаа хөндөж тоглох шиг сайхан
Шаналангаа зовох шиг сайхан...

Математик физик 2-ын ялгаа

Энд бичсэн зүйл бол миний л эргэцүүлэл бөгөөд би шинжлэх ухааны хувьд жирийн л сонирхогч учраас "өөрийн бодол" гэсэн үгээр халхавч хийн хамаагүй бурж байгаа болно.

Сонгодог оршихуйн нууц

Үхэл мэт орш!
Үргэлжлэл мэт төгсгө!
Үнэн мэт хуурмагла!
Үүрд мэт хоргод.

Тэр андуурсан

Ая хийгээд авбал аваарай :)
Сонгодог оршихуйн нууцыг
Сохор хүн надад хүүрнэж өглөө.
Солиот намайг эрүүл гэж андуураад ярилаа.
    Тэр надад ярьсан. Тэр надад өвлүүлсэн.
    Тэр намайг андуурсан.
Сонгодог оршихуйн нууцыг өвлөчихөөд
Согтуу тэнэгийн явдлаар амьдраад
Сор үгсийг хамаагүй цацаж явахад...
    Тэр надад гомдоогүй. Тэр надад итгэсэн.
    Тэр намайг андуурсан.

Өөртөө

Ихэмсэг зан чинь эгдүү хүргэсэн өхөөрдөм
Ирлэж бадруулж дэгжээмээр хөгжилтэй.
Ингэсний эцэст эв дүйгүй бардамнах чинь
Инээд барсан тэнэг.

Хүйтэн дурсамж

Бодно. Дэндүү их бодно. Юуг ч юм бодно. Юу гэдгийг нь хааяадаа багцаална. Бодохоо байсан ч бодохоо байсан тухайгаа баясан бодно. Энэ ч гэсэн бодол. Тодорхойгүй ихийг бодно. Бодол минь тодорхойгүй. Тодорхой зүйлийг бодохыг хүснэ. Тэгээд тоо бодно. Тэгээд бодох тэнхэлгүй болтлоо бодохыг хүснэ. Тэнхээ минь даанч их юм. Хязгаарыг нь үзэж эс чадна... Хязгаарыг нь үзэхээс өмнө залхана. Тэсэж үл чадам залхуутай. Залхуурсан ч бодоостой.

Аксиом - 1

Евклидийн геометрийн аксиомуудад эргэлздэг болчихлоо. Угаасаа эргэлзээтэй 5 дахь аксиомыг байг гэхэд өмнөх аксиомуудад нь ч гэсэн эргэлзээд байна.

Яг ямар байдгийг нь үг үсэгчлэн санахгүй байгааа ч "Хэрчмийг олон жижиг хэрчим болгон хуваахад үүссэн хэрчмүүдийн уртын нийлбэр нь анхны хэрчмийн урттай тэнцүү" гэсэн утгатай аксиом байдаг.

Би бол ингэчихмээр байна :P