Болж болох бүх зүйл болсоны дараа хүрж болох дараагийн шатандаа ахихыг хөгжил гэх юм болов уу?
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас.
Шат ахисаны дараа өмнөх шатан дээр болж байсан бүгдийн ихэнхийг мартаад зөвхөн шатыг ахиж байсан алхамаа л дахин давтсанаар шатыг ахина гэж бодсон? Тийм ээ яг тэгэж бодсон. Тэгэж оролдоод л байна. Тэгэхлээр бүх зүйл болоогүй нь илэрхий байна.
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас. Болж болох бүх зүйлийн хэсэг нь бусадтай хамт болох ёстой... Бусдаас хамаарч байна.
Хаха! Би чинь буруугаа бусдаас хамаатуулаад байна уу даа?
Тийм ээ! би буруугаа бусдад тохож байна. Буруугаа бусдад тохох ч гэсэн бүгдийн хэсэг. Энэ хэсгийг арай л эрт хийдэг байж :P
7 Сэтгэгдэл: