Мэдчихмээр

Ямар газраас эхэлж, яагаад энд ирсэнээ мэдэхгүй байгаа ч
Ямар газар дуусч, яагаад тэнд очихоо мэдчихмээр байна.
Ядаж...

Дараагийн

Хэрвээ өмнөх цэг өгүүлбэрийн сүүл цэг байсан бол энэ дараагийн өгүүлбэрийн эхний үсэг.

Цэг

Бүх өгүүлбэр цэгээр төгсдөгтэй адилаар энэ өгүүлбэр ч гэсэн түүгээр дуусж байна.

Бестсэллэр

Он цагийн хуулийг зөрчиж булхайцаж
Одоодоо чи гялалзаж байж болно
Цагийн нүдийг гурилаар хуурч
Цахилж явахдаа чи бестсэллэр болж болно

Бараг л

Яаж чам шиг бараг л байж?

- Байж! Бараг л чам шиг...
- Яаж?

Чиний тухай гуниг

Гэрэл гэгээ чиний тухай гунигийг шатаана.
Гэгээн тэр гуниг юутай сайханг гэрэл даанч мэдэхгүй.

Сэрэхгүй байж магадгүй

Сэрэхгүй байж магадгүй.
Сэрүүлэг тавиад дурлая.
Сэрүүлэг дуугартал дурлалцая.

Урхи-2

...Хайр гэдэг хамгийн тансаг урхи бэлдчихээд...
Урхиндаа урих хэрэгтэй. Уран чадмагаар урих хэрэгтэй. Уран дадмагаар урихын тулд урхиа эхлээд нуух хэрэгтэй. Урхиа урхи биш гэж үнэмшүүлэх хэрэгтэй. Өөрөө хүртэл үнэмшсэн байх хэрэгтэй. Өөртөө үнэмшүүлье!

Бэлдсэн урхинд урихын тулд бүхнийг хийх хэрэгтэй.

Битгий л дээ

Битгий л дээ битгий.
Битгий над руу ингэж хараач?
Би бүүр гэмтэж дуусах нь...