Сэрэхгүй байж магадгүй.
Сэрүүлэг тавиад дурлая.
Сэрүүлэг дуугартал дурлалцая.
Дурлалцая дурлалцая дурлалцая.
Дур хүслээ наймаалцая.
Дур хүсэлийг чинь дур хүслээрээ хариулъя.
Дутаж явсныг чинь дутаж явснаараа хариулъя.
Дутсан дутсангаа гүйцээгээд...
Дутаж явсан бүхнээ гүйцээе.
Сэрүүлгийн дуунаар инээмсэглэн салж
Сэрж ядан дурлалаас хагацах шиг...
Сэрүүлгээ ингэхэд хэд дээр тавих вэ?
Өнөөдөр үү? Маргааш уу? Өчигдөр үү?
Өнө үүрд гэж тавих уу?
Үхэл иртэл гэж тавих уу?
Хэд ч гэж тависан яахав.
Хэзээ ч байсан яахав.
Дурлаж л байвал...
Хаана тавидаг юм билээ энэ сэрүүлгийг?
Дуу нь үл сонсдох хол руу чулуудчихдаг юм уу?
Сэрэхгүй байж магадгүй
Ангилал:
Шүлэг
| Reaction: |
Subscribe to:
Post Comments (Atom)
6 Сэтгэгдэл: