Бид 2
Би би биш болчихсон юм шиг байна. Чи ч гэсэн чи биш болчихсон юм шиг байна. Бид 2-т юу тохиолдчихвоо?
Тамхи тэр хоёр
Ангилал:
Шүлэг
Нэг нэгнээ татна.
Нийлээд хоёулаа орчноо татна.
Уруу татна.
Урагш нь мэт татна.
Нийлээд хоёулаа орчноо татна.
Уруу татна.
Урагш нь мэт татна.
Хонгор дотно стресс
"Би"д байж байлаа.
Бүгд л дурлачихсан байлаа түүнд. Стрессд.
Дутчихсан байлаа түүгээр. Стрессээр.
Ээлж ээлжээр дуугарлаа. Зарим нь шивнэх төдий ярихад зарим нь хашгичих мэт чангаар ярьна.
Бүгд л дурлачихсан байлаа түүнд. Стрессд.
Дутчихсан байлаа түүгээр. Стрессээр.
Ээлж ээлжээр дуугарлаа. Зарим нь шивнэх төдий ярихад зарим нь хашгичих мэт чангаар ярьна.
1 дэхь би - Стресс бол онгод!
2 дахь би - Үгүй ээ. Онгод бол стресс...
Болхи мэдрэмж - 2
Ангилал:
Шүлэг
Хайр мэдрэгдэхгүй байлаа. Юу ч мэдрэгдэхгүй байлаа.
Хардаж үзэв. Ямар нэг юм мэдрэгдэв. Энэ лав хайр байх.
Хайр мэдэрмээр байлаа. Хайр мэдрэгдэхгүй байлаа.
Хардлаа. Хайр мэдрэгдэв. Хайрыг ингэж л мэдэрч байхаас...
Хардаж үзэв. Ямар нэг юм мэдрэгдэв. Энэ лав хайр байх.
Хайр мэдэрмээр байлаа. Хайр мэдрэгдэхгүй байлаа.
Хардлаа. Хайр мэдрэгдэв. Хайрыг ингэж л мэдэрч байхаас...
Болхи мэдрэмж - 1
Ангилал:
Шүлэг
Арьсандаа арьсаараа хүрэв.
Аль ч арьсанд нь арьс мэдрэгдсэнгүй.
Арьсанд мэдрэгдсэнгүй. Юу ч мэдрэгдсэнгүй.
Яагаад би өөрөө
Ангилал:
Элий балай
Яагаад би өөрийнхөө зовиурлахыг шохоорхонгуй ажна вэ?
Яагаад би өөрийнхөө тэнэглэлийг өрөвдөж мишээнэ вэ?
Аажуухан унаж байна
Би нисэж байлаа. Надад хэзээ ч нисэх ийм амархан байсангүй. Зүгээр л нисээд байлаа. Нисэж байгаа бас нэгэнтэй тааралдлаа.
- Би нисэж байна!
- Чи юу?
- Тийм ээ би?
- Аажуухан унаж байна.
- Би нисэж байна!
- Чи юу?
- Тийм ээ би?
- Аажуухан унаж байна.
Эргүүлэг
Санах тусмаа уйтгарлана.
Уйтгарлах тусмаа санана.
Яг л иймэрхүү янз янзын үгэн тогтоцууд сонирхол их татдаг. Утгатай ч юм шиг утгагүй ч юм шиг.
Юугаар?
Ангилал:
Шүлэг
Юугаар бүтээгдэж биежсэнгээ нуусан байх аа?
Юунаас ч сод намуун орших юм чи.
Юугаар нууцад нь нэвтрээд байгаа чинь нууц байх аа?
Юуны ч тухай нууц үнэнг мэдчихсэн байх юм чи.
Юугаар чимсэн бас гоёсон чинь нууц байх аа?
Юу нь үл мэдэгдэх сайхныг цацраах юм чи.
Юугаар чи надад нөлөөлнө вэ? Нууц байх аа тээ?
Юуг ч надад мэдэгдэхгүйгээр намайг өөрчлөх юм...
Тийм сайхан
Ангилал:
Шүлэг
Шаналах шиг сайхан
Шархан дээрээ гараа тавих шиг сайхан
Шархаа хөндөж тоглох шиг сайхан
Шаналангаа зовох шиг сайхан...
Математик физик 2-ын ялгаа
Энд бичсэн зүйл бол миний л эргэцүүлэл бөгөөд би шинжлэх ухааны хувьд жирийн л сонирхогч учраас "өөрийн бодол" гэсэн үгээр халхавч хийн хамаагүй бурж байгаа болно.
Сонгодог оршихуйн нууц
Ангилал:
Шүлэг
Үхэл мэт орш!
Үргэлжлэл мэт төгсгө!
Үнэн мэт хуурмагла!
Үүрд мэт хоргод.
Тэр андуурсан
Ангилал:
Шүлэг
Ая хийгээд авбал аваарай :)
Сонгодог оршихуйн нууцыг
Сохор хүн надад хүүрнэж өглөө.
Солиот намайг эрүүл гэж андуураад ярилаа.
Тэр надад ярьсан. Тэр надад өвлүүлсэн.
Тэр намайг андуурсан.
Сонгодог оршихуйн нууцыг өвлөчихөөд
Согтуу тэнэгийн явдлаар амьдраад
Сор үгсийг хамаагүй цацаж явахад...
Тэр надад гомдоогүй. Тэр надад итгэсэн.
Тэр намайг андуурсан.
Хүйтэн дурсамж
Бодно. Дэндүү их бодно. Юуг ч юм бодно. Юу гэдгийг нь хааяадаа багцаална. Бодохоо байсан ч бодохоо байсан тухайгаа баясан бодно. Энэ ч гэсэн бодол.
Тодорхойгүй ихийг бодно. Бодол минь тодорхойгүй. Тодорхой зүйлийг бодохыг хүснэ. Тэгээд тоо бодно. Тэгээд бодох тэнхэлгүй болтлоо бодохыг хүснэ. Тэнхээ минь даанч их юм. Хязгаарыг нь үзэж эс чадна... Хязгаарыг нь үзэхээс өмнө залхана. Тэсэж үл чадам залхуутай. Залхуурсан ч бодоостой.
Аксиом - 1
Евклидийн геометрийн аксиомуудад эргэлздэг болчихлоо. Угаасаа эргэлзээтэй 5 дахь аксиомыг байг гэхэд өмнөх аксиомуудад нь ч гэсэн эргэлзээд байна.
Яг ямар байдгийг нь үг үсэгчлэн санахгүй байгааа ч "Хэрчмийг олон жижиг хэрчим болгон хуваахад үүссэн хэрчмүүдийн уртын нийлбэр нь анхны хэрчмийн урттай тэнцүү" гэсэн утгатай аксиом байдаг.
Би бол ингэчихмээр байна :P
Яг ямар байдгийг нь үг үсэгчлэн санахгүй байгааа ч "Хэрчмийг олон жижиг хэрчим болгон хуваахад үүссэн хэрчмүүдийн уртын нийлбэр нь анхны хэрчмийн урттай тэнцүү" гэсэн утгатай аксиом байдаг.
Би бол ингэчихмээр байна :P
Subscribe to:
Posts (Atom)