Юугаар?

Юугаар бүтээгдэж биежсэнгээ нуусан байх аа?
Юунаас ч сод намуун орших юм чи.

Юугаар нууцад нь нэвтрээд байгаа чинь нууц байх аа?
Юуны ч тухай нууц үнэнг мэдчихсэн байх юм чи.

Юугаар чимсэн бас гоёсон чинь нууц байх аа?
Юу нь үл мэдэгдэх сайхныг цацраах юм чи.

Юугаар чи надад нөлөөлнө вэ? Нууц байх аа тээ?
Юуг ч надад мэдэгдэхгүйгээр намайг өөрчлөх юм...

6 comments:

  1. Харин тийм алдаа байж. Засчихлаа.

    ReplyDelete
  2. Зориулагдсан шүлэг юм уу? хэн нэгэнд,

    ReplyDelete
  3. Хэн нэгэнд биш л дээ. Үгэнд зориулагдсан юм :D
    Дэггүйтээд "Ямар ч хамаагүй үг бичээч?" гэсэн чинь Friska "Юугаар?" гэж хариулахаар нь үүнийг бичсэн юм.
    Friska-гийн "кэкэ, хөөрхөн дэггүйтэхиймаа, овоо гамбалзуур хүү шүү." гэж бичсэн нь ч ийм учиртай.

    ReplyDelete
  4. Мэдсэн бол шаал өөр үг хэлэх байсым.

    ReplyDelete
  5. tm uran yaruu bish eng.n murtluu tsaanaa l neg.. ene ungu ayas chin ih taaladlaa

    ReplyDelete
  6. @Friska > Мэдсэн бол ямар үг хэлэх байсан гэж? ;)
    Саяхан нөгөө "гамбалзуур" гэдэг үгийг "эх сурвалж"-аас нь уншлаа л даа. Тэгтэл тэнд "галбалзуур" гэж бичсэн байх юм. Уншиж байгаа эх сурвалж маань 2003 оны хэвлэл гэж байна. Сүүлд хэвлэхдээ галбалзуур=>гамбалзуур гээд засчихсан юм болов уу?
    Гал бал ханхалсан дажгүй залуу гэсэн утга илэрхийлж байгаа юм болов уу гэж галбалзуур залуу нь бодов :D

    @anonymous: > Баярлалаа.

    ReplyDelete