Нэг нэгнээ татна.
Нийлээд хоёулаа орчноо татна.
Уруу татна.
Урагш нь мэт татна.
Хэлбэрдэж татна.
Хэв загвартай татна.
Орчноо гутааж татна.
Орчиндоо гутагдаж татна.
Гуйвж найгаж татна.
Гуйвуулж найгуулж татна.
Эмзэг биесээ эвдэлж хэмхэлж татна.
Эрээ цээргүй ихэмсэглэж татна.
Гялалзаж дүрэлзэж дүүргэж байж татна.
Гялбаа цацраандаа түлэгдэн байж татна.
Хүүр махаа утаж болгож татна.
Хүн биеээ уур яндан болгож татна.
Үхтэл татна. Дуустал татна.
Үхэж татна. Дуусгаж татна.
Үргэжлүүлж бас татна.
Нэг нэгнээ татна...
Нийлээд бас орчноо татна...
11 Сэтгэгдэл: