Математик физик 2-ын ялгаа

Энд бичсэн зүйл бол миний л эргэцүүлэл бөгөөд би шинжлэх ухааны хувьд жирийн л сонирхогч учраас "өөрийн бодол" гэсэн үгээр халхавч хийн хамаагүй бурж байгаа болно.

Тодорхойлолт - Математикийн хувьд энэ бол эхлэл, тодорхойлохгүйгээр юу ч хийгдэхгүй. Юуг ч шийдэхгүй. Тодорхойлохгүй бол ойлголцохгүй. Тодорхойлохгүйгээр ойлголцох бол математикийн нүгэл! Магадгүй математик бол өөрөө тэр чигээрээ тодорхойлолт байх.

Тодорхойлолт - Физикийн хувьд энэ бол төгсгөл. Төгсгөл биш гээд маргавал ямар ч гэсэн эхлэл биш. Яагаад гэвэл "матери"-ийг бүгд мэддэг. Матери-ийн тухай бүгд ойлгодог. Түүний (материйн) тухай дахь маш олон зүйл тодорхой болсон. Гэвч тэр өөрөө огт тодорхойлогдоогүй байна. Тодорхойлох оролдлогууд бол хийгдсэн... Гэхдээ л шийдэгдээгүй.

Тооцоо - Математикт энэ бол хар ажил. Хамгийн хөгийн гэж дорд үзэгддэг нь. Үүнийг өөр зүйлээр орлуулах болгонд, аль болох үгүйсгэж, түүнээс амжилттай зугатах болгонд алга ташилт сонсогддог. Тиймээс тэр бол мөнхийн хэлмэгдэгч. Үргэлж зугатаж байдаг хэрнээ үнэхээрийн хэрэгцээтэй тэр л зүйл.

Тооцоо - Физикт энэ хамгийн чухал нь биш ч гэсэн нэлээн нэр хүндтэй нь. Учир нь түүнээс зугатах боломжгүй юм. Тэгээд ч тэр өөрөө их эргэлзээтэй байдаг. Учир нь үр дүн нь үргэлжид л өөр өөр гарчих гээд байдаг. Түүнийг дээдлэн залчихгүй ч гэсэн муудалцаж болохгүй тэгэсгээд л арга эвийг нь олоод л байж байх хэрэгтэй. Түүний учрыг олно гэдэг ер нь хэцүү дээ...

Үргэлжлүүлж болох ч ингэсгээд эцэслэе. Эцэслэхийн өмнө хааяа боддог зүйлээ биччих үү?
Математикчид хуурай романтик, Физикчидийн реалистик гэдэг нь цуурай.

3 comments:

  1. сонирхолтой тодорхойлолтууд нь физик нь илүү сонирхолтой юм

    ReplyDelete
  2. Sam > Физикийн хувь дахь тодорхойлолт нь сонирхолтой байлаа гэж үү? Сонирхолтой байгаа бол сонирхож дөнгөж эхэлж байгаа гэсэн үг үү?

    ReplyDelete
  3. baabar iin niitleliig yagad sonirhogch gsn holboos oor tavisn ym?

    ReplyDelete