Хүйтэн дурсамж

Бодно. Дэндүү их бодно. Юуг ч юм бодно. Юу гэдгийг нь хааяадаа багцаална. Бодохоо байсан ч бодохоо байсан тухайгаа баясан бодно. Энэ ч гэсэн бодол. Тодорхойгүй ихийг бодно. Бодол минь тодорхойгүй. Тодорхой зүйлийг бодохыг хүснэ. Тэгээд тоо бодно. Тэгээд бодох тэнхэлгүй болтлоо бодохыг хүснэ. Тэнхээ минь даанч их юм. Хязгаарыг нь үзэж эс чадна... Хязгаарыг нь үзэхээс өмнө залхана. Тэсэж үл чадам залхуутай. Залхуурсан ч бодоостой.
Бодохоо байсан ч бодохоо байсан тухайгаа баясан бодно. Энэ ч гэсэн бодол.
Харна. Тогтмол ажиглаастай. Байнга ажиглана. Сониучирхан харах минь амттай. Бялууртлаа харвал яах бол гэж бодно. Даанч эс бялуурна. Нүд чилээд анисан ч нээлттэй дээ тогтоосноо эргүүлж тойруулж ажиглана. Тогтмол ажиглаастай.

Яг ингэж бодно. Ингэж харсаар... Хаана хүрж зогсох бол? Энэ эрчимт эрлийн эцсийн зогсоол нь юу вэ?

- Эцсийн зогсоол дээр нь очсон хойноо л эцсийн зогсоол нь юу вэ гэдгийг мэднэ дээ. (Эзэнгүй шивнээ)

2 comments:

  1. эцсийн зогсоолыг нь олохгүй биз...
    залхталаа тоо бодохыг хүснэ гэдэг чинь ёстой тэнэг санаа байна :D

    ReplyDelete
  2. Эцсийн зогсоол нь олдохгүй биз. Хайхаа ч больсон :)
    Харин тэр тэнэг санаа гэдэгийн тухайд бол үнэн шүү. Үнэхээр тэнэг санаа. Тийм л тэнэг байлаа шүү дээ. (хэр өөрчлөгдсөнөө мэдэхгүй)

    ReplyDelete