Бүгд л дурлачихсан байлаа түүнд. Стрессд.
Дутчихсан байлаа түүгээр. Стрессээр.
Ээлж ээлжээр дуугарлаа. Зарим нь шивнэх төдий ярихад зарим нь хашгичих мэт чангаар ярьна.
1 дэхь би - Стресс бол онгод!
2 дахь би - Үгүй ээ. Онгод бол стресс...
3 дахь би - Хаха. /Буурь суурьтай бусдыгаа өхөөрдсөн инээд/ Яалт ч үгүй стресстчихсэн хүмүүсийн яриа байна даа. Сэтгэл бол онгод, эсвэл онгод бол сэтгэл хөдлөл байхын аль нэг нь л байх.
4 дэхь би - Стресстээд ирэхээрээ хүн өөрийгөө зүгээр илэрхийлж чадахаа байгаад заавал нэг харилцан яриа хэлбэрээр өөрийгөө илэрхийлдэг болчихдог байх даа?
5 дэхь би - Тэгээд бүр их стресствэл өөрийгөө илэрхийлэхийн тулд өөртэйгээ эсвэл өөр нэгэнтэй зохиомлоор ч хамаагүй ярилцдаг гэсэн үг үү?
6 дахь би - Тийм шүү. Тийм болохоор л бид олуулаа байгаа юм шүү дээ. Хаха.
7 дахь би - Хэрвээ стресс байгаагүй бол нэгхэн "би" л "тэгсэн, ингэсэн, тийм ийм" гээд л бичиж байхгүй юу.
8 дахь би - Тэгвэл бүх зүйл ойлгомжтой...
Ганцаархнаа үлдчихсэн байлаа. Бусад нь хааччихсан юм бүү мэд. Ганцаараа байх тэнэг юм. Хонгор дотно стресс минь үлдээч? Хоёулаа жаахан хамт байя.
Энэ чинь чи стресст автах дуртай гэсэн үг үү? Эсвэл би буруу ойлгочихсон уу?
ReplyDeleteхэхэ би ч стресс гэгч хонгортой үнэн дотносчээ :р
ReplyDeleteнамайг орхичихвол би бас л чам шиг ингээд дуудах юм болов уу түүнийг
Арима
Missoni> Аргагүйн эрхэнд хамт байгаа болохоор стресс-т тал засаж байгаа тактик юм байхгүй юу :D Зун сүрхий стрестэх үедээ "Танил дотно стресс" гэж бичлэг оруулаад стрессийг хүлээн зөвшөөрөөд харилцан нэг нэгнээ хүндэтгэсэн чинь намайг ч хүндэтгээд намайг эрээ жороогүй "эзэмдээд" байдагаа больчихсон шд :P Тэр лугаа л юм болгож байгаа нь энэ юм...
ReplyDelete/Арима/ Anonymous> Стресстэй дотносоод гэснээс. Стресс ер нь эмэгтэй юм болов уу эрэгтэй юм болов уу? :P =))
эмэгтэй л байгаасай тиймээ хэхэ
ReplyDeleteюун ч тєвєгтэй олуулаа юм бэ дээ. стресстэй ч, стрессгvй ч би бол гурвуулаа л байдаг :р
ReplyDeleteDuurnee >Харин ээ. Би лав эмэгтэй л байгаасай гэж нэг их хүсээгүй шүү. Наадах чинь чиний л бодол. /гэхдээ дажгүй бодол байна :P/
ReplyDeleteOllie >Хаха. Түвэгтэй л дээ. Гэхдээ энэ чинь стресс гэдэг эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй юманд татагдсан үед л болдог үзэгдэл байхгүй юу. Харин та 3-н байнга хамт байдаг чинь сонин юм байна даа. Хоорондоо муудалцдаг тохиолдол байдаг уу?