Танил дотно стресс

Тансаг нь дэндүү танил дотно стресс. Хэзээ ч мөхөшгүйн яруу тод жишээ! Хэдэн ч удаа яргалал, хүчирхийлэл, үгүйсгэлд өртөж байв даа энэ стресс. Хэзээнээс байсан энэ стрессийг хүлээн зөвшөөрөх бас хүндлэн бөхөлзүүштэй.

Сэтгэл гэж эрхтэн гэж хэн нь ч билээ хэлж чадсан хэрнээ. Стресс гэдэг эрхтэн гэж яагаад хэлсэнгүй вэ. Ямар гомдмоор хорвоо вэ? Эрхэлж хамтдаа өссөн энэ хоёрыг ингэж юунд ялгаж алагчилна вэ?
Хаана байна? Тэр шударга ёс. Энэрэнгүй ёс! Хамгийн их гутаагдсан түүнийг яагаад тан нар өмгөөлсөнгүй вэ? Идэхийн сайхныг мэддэг ч ялгаруулахын зайлшгүйг яагаад мартана вэ?

Баясал, хөөрөл гэж юу вэ? Идэх уух, цэнгэх биш гэж үү? Стресс гэж харин юу вэ? Сэтгэл ч гэсэн эрхтэн юм бол стресс ялгаруулах эрхтэн биш гэж үү. Баясал, хөөрөл, догдлол өөрийн чинь дотор үе цагаа өнгөрөөж өмхийрч ялзрахаас хэн аварч байна?
Стресс!

"Түүнийг хэрхэн ялан дийлэх вэ?", "Түүнгүйгээр яавал сайхан амьдрах вэ?", "Тэр бол бүх нийтийн дайсан"... ямар урт хөвөрсөн аймшигт яргалалууд вэ?

Стресс чамайг эрхтэн гэдгийг би тунхаглаж байна. Хамгийн чангаар хашгирж байгаад тунхаглаж байна.
Стресс чамайг буруугүй гэж би цагаатгаж байна. Хамгийн үнэн гэж байдаг бол түүгээр баталж цагаатгаж байна.

Танил дотно стресс чамд санаа тавих завгүй явсан өдөр бүрийг минь уучлахийг хичээгтүн. Даан чиг дотно стресс минь...

3 comments:

  1. Нээрэн стресс байхгүй бол нөгөөдүүл ч байхгүй байх байсан байх аа

    ReplyDelete
  2. haha taalsangui. stress bhgui bol buh zuil saihan buh zuil bna. Odort 4 tsagiin noirtoi hun stress gedeg hogin daranguilald ortchood bna.

    ReplyDelete
  3. Ингэж бодож байгаагүй юм байна. гэхдээ эргэцүүлэх зүйл төрүүлэв. баярлав..

    ReplyDelete