Хадаг

Хадаг гэдэг киноны тухай өөрийнхөөрөө өгүүлэх гэж оролдох ину...

Сураг болоод алдрыг нь олонтаа сонсож байсан болохоор шохоорхож л явлаа. Монголд албан ёсоор нээлтээ хийгээд гаргах үед нь үзэхсэн гэсээр байтал театраас буучихсан байсан болохоор нь үзэх боломж гарах болов уу гэж айж байсан ч ганцаараа сууж байгаад ганц удаа үзэх боломж гарсан даа.

Үзээд дуусангуут төрсөн сэтгэгдэл:
- Ёстой сонин кино!

Киног үзэж байхдаа үзэж байгаагаа ойлгоод дуусангуут нь ойлгож дуусдаг байж чаддаггүй болохоор ойлгох гэж олон хоног бодсон доо. Нэг л юм өгүүлээд байгааг нь мэдээд байгаа боловч нэг л ханамж төртөл ойлгодоггүй шүү.

Эхлээд ингэж бодлоо:
"Энэ кино чинь fiction буюу бодитой биш, ургуулан бодож олсон ертөнц дээрх үйл явдал бүхий кино юм шиг байна. Би лав энэ кинон дээр гарсан хүмүүсээс нэгийг нь ч танихгүй буюу огт надтай тааралдаж байгаагүй хүмүүсийг дүрсэлсэн кино байна. Кинон дээр нэг том дутагдал байгаа болов уу гэж бодож байна. Гол дүр болох Баагийгийн тухай дэндүү хангалтгүй үзүүлсэн юм шиг байна. Баагий бол оньсого, эсвэл хоосон хонгио. Тэр ямар учиртай хүн бэ? Зүгээр л нэг бөөгийн удамтай хүү юу. Тийм байх учиргүй. Зүгээр л нэг хүү лав биш. Эсвэл мал дагаж өсөөд малнаасаа хагацаж салшгүй болчихсон хүн үү? Байн байн татаж унадаг нь юуных вэ?"

Гэхдээ энэ арай биш юм. Эхэн үеийн хуудуу сэтгэгдэл юм. Гол яриандаа оръё.

Киноны хувьд юуг ч шууд утгаар нь хүүрнэж өгүүлээгүй. Дүрслэл нь нэг л өөр. Заримдаа яах гээд байгаа юм бол гэмээр дүрслэл бас олон. Тэд нь хэтэрчих шахсан ч юм шиг.

Ая нь дэндүү гоё л доо. Ая нь л анхаарал эзэмдэнэ. Киноны ая нь бол үнэхээр сүртэй. Сүртэй гэхэд багадна. Зөвхөн сүр байгаа юм биш. Ая нь өгүүлж байгаа юм шиг санагдсан. Дангаараа ая нь өгүүлээд л киноны дүрс нь наагуур нь зүгээр л дүрслэл, хэлбэрийг нь үзүүлээд байгаа юм шиг сонин шүү. Яг л дууны клип шиг. Яг тийм шүү. Дууны клип л юм шиг санагдсан.

Дууны клипны найруулгаар кино хийх гэж оролдсон. Оролдсоноо чадсан гэж бодож байна.

"Алтан ураг" хамтлаг дууг нь дэндүү гоё оруулчихсан. Эсвэл найруулагч болоод "Алтан ураг" хамтлагийнхны хооронд жижигхэн уралдаан болсон, тэр уралдаанд нь "Алтан ураг" хамтлаг түрүүлчихсэн. Кинонд дуу оруулаагүй. Аялгуундаа клип хийлгэчихсэн юм шиг болсон. Хэрвээ найруулагч нь ялсан бол кинонд нь "Алтан ураг" хамтлаг дуу оруулсан байх байлаа...

Угаасаа та нар дууны клип гэж бодоод үзээрэй гэж зөвлөе. Эхний хэсэг нь скит. Дундаа хэсэг скит. Тэгээд төгсгөлд нь бас л скит. Хэрвээ кино байсан бол ямар нэг сэдвийг хөндсөн бол бүрэн харуулж бүрэн шийдсэн байх ёстой байдаг болов уу гэж бодно. Тиймээс "Хадаг" бол клип. Үйл явдлуудынх нь залгаасыг үзэгч өөрөө бодож олох ёстой клип! Эцэст нь томхон хэмжээтэй клип л гэж хэлье! Алтан ураг хамтлагийн яруу ялалтын улмаас шүү дээ.

Кино урлагийн нарийн нэр томъёоллоор ямар стиль жанр энэ тэрд тохирохыг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ танин мэдэхүйн хүрээндээ бол иймэрхүү л байдалтайгаар загварчилж үзлээ. Ингээд загварчилчихаар үзсэнээ ойлгоход хамаагүй дөхөм санагдаад байгаа юм даа? За тэгвэл юу ойлгосон юм бэ гэж үү? Маргааш өгүүлье :)

3 comments:

  1. Би ч бас үзсэний дараа нэг хэсэгтээ л их сонин мэдрэмж гэмээр зүйл төрөөд байсан. Тэгээд нэлээд удаан бодсон. Эцэст нь амьдралын тухай өгүлсэн кино гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

    ReplyDelete
  2. tanii blog taalagdlaa uneheer ih harin hadag kinonii huvid nadad uzsenii daraa neg l sonin setgegdel tursuun... Clip ni ch bas ih gaihaltai sanagdsan tsaanaa l neg uur sodon ...

    ReplyDelete
  3. Нохойн орон гээд нэг кино байдаг даа. Тэр бас нээрээ сонин кино шүү.

    ReplyDelete