Гунигт тоглоом

Гуниглан уйтгарлан хамтдаа гуниж тоглох уу?
Бүх л тоглоом инээдтэй, хөөртэй, баясалтай байдаг. Бүх л тоглоом гунигаас уйтгараас зугатсан оролдлого байсан.
Харин 2-уулаа гуниглан уйтгарлан тоглож үзэх үү? Тоглож үзье. Хэтэрхийлж нухацтай хандалгүйгээр хэврэгхэн энэ тоглоомоор тоглож үзэх үү?

Үхлийн трагеди

Үхчихээд үзэмжиндээ хоргодож эргээд амилна.
Үүрд үүрд гэж шунаад үхэж чадалгүй энд хоргодно.
Хоргодон хоргодон тэмүүлэвч
Хоргодох газар үгүй тул
Оргүйн гүнд, хязгааргүйн хязгаарт
Оршихуй болоод хоосны хооронд
Орь ганцаар мөнх хийсэн үлдэх

Гунигт

Хэн нэгний гунигийг мэдрэх хичнээн сайхан

"Хэн нэгэн" гунигаа харамлан тас тас хөхрөхөд хэн гээчийнх нь юу гээчийн сайхан билээ гэж бодогдоод тэсэхгүйд "хэн билээ чи?" хэмээн зориглож чадаад асуулаа.