Хэн нэгний гунигийг мэдрэх хичнээн сайхан
"Хэн нэгэн" гунигаа харамлан тас тас хөхрөхөд хэн гээчийнх нь юу гээчийн сайхан билээ гэж бодогдоод тэсэхгүйд "хэн билээ чи?" хэмээн зориглож чадаад асуулаа.- Би чинь би шүү дээ. Би өөр ер нь хэн байх вэ дээ?Үдэш л байсан байх. Өөр юм санахгүй байна. Яаж яваад тэгэхэд гунигийг чинь мэдэрчихсэнээ яагаад ч ойлгохгүй юм. Яагаад ч мартахгүй юм. Чи гуниглаад байлаа. Гуниг чинь хашгираад байлаа. Хашгирахыг нь би сонсоод байлаа. Хачин гоё гуниганд чинь хоргодоод ханах гэж шунасаан. Шунасан.
- Аан тийм л дээ. Чи чинь чи л дээ. Чи тэгээд хэн болж таарж байна?
- Чи хэнийг асуугаад байна уу даа? Биш биш. Би лав хэн биш. "Хэн" ч биш.
Гунигтай юм аа чи гунигтай юм. Гунигаа тэврэхээрээ амгалан юм аа чи, амгалан юм...
...Гуйя л даа гунигийг чинь.Гуйчихмаар л байлаа. Үнэхээр.
..."Гунигтай юм аа чи" гэвэл гуниг чинь үргэж одох юм шиг санагдаад самгардахдаа
- "Сайхан юм аа чи" гэж хэллээ.
- "Сайханд минь л татагдлаа гэж үү?" гэж санаашраад, савсагнан гунилаа чи.
- "Тийм ээ сайхан чинь үнэхээр сайхан юм аа. Сайхан-аа өгөөч дээ?"
4 Сэтгэгдэл: