Лалганан тэмүүлэх хүсэл минь
Сулхан тавимгүй ороо доо
Лазагнан булгилах зүрх минь
Цохилоод гавимгүй дорой доо
Баригдашгүй дийлдэшгүй хүслээр
Балай булайг мөрөөдчихөөд л байлаа
Балайран дэмийрэх ухаанаараа
Барагцаалан тогтоосхийж л чадлаа даа
Балар сэтгэлийн угаас
Цухуйн өндийх зориг шиг
Бараа нь сааралтах зүгээс
Суугаа хот чинь тодорно
Сажлан ганхах унаандаа
Лаглайн шигдсээр очно доо
Сайхан чи минь инээсээр
Баахан гайхасхийгээд тосно доо.
Алсын уудамд хөвөх
Амгалан үүлэнд би дуртай
Аядуу хайрыг минь дэгжээсэн
Амраг чамдаа би хайртай
Тэмдэглэл: Хуулбар шүлэг л дээ. Эх шүлгийг нь таах хүн байна уу? :D
17 Сэтгэгдэл: