Хүрээд ир

Хүлээж байна. Хүрээд ир. Намайг мартаад над дээр хүрээд ир. Чамайг мартчихсан чамайг хүлээж байна.

Болхи таашаал

Хамгийн болхи таашаалд хачин ихээр амтшаад байна яах вэ? Биеийг минь цэхлэж ухааныг минь хурцлаад байна тэр таашаал. Би бүүр шал өөр болж, шалдаа нэвт буугаад солиорчихсон гэлтэй л байна.

Тэр таашаал намайг тэнгэрт, тэртээд өндөрт хүргэж өгнө гээд. Тэгээд би итгээд.

Урхи-1

Бид бол араатан. Бидний энхрийлэх зөн үрэгдчихсэн гээгдсэн. Үлэмж ихийг бүтээхэд минь саад болсон тул бид гээчихсэн. Бид гайхамшигтай араатнууд.

Үргэлжид ганцаараа байж чадахгүй юм байна. Надад өөр нэг хүн хэрэгтэй. Тийм хэрэгцээ байна. Тэр хүнийг олох хэрэгтэй. Ядаж нэг хүн олох хэрэгтэй!

Хүлээгээч

- Хүлээгээч. Чи яагаад надаас зугатаад байгаа юм?
- Зарим нэг зүйлийг чамд тайлбарлаж чадахгүй болохоор л чамаас зугатааж байсан юм.
- Юу тайлбарлана гэж?
- Яг энэ асуултанд хариу хэлж чадахгүй болохоор л...
- Бас л өнөө парадокс уу? Чи яг л хэвээрээ байх шив дээ. Эргүү тэнэг парадоксчин!

Бодол бид 2

Бодлоо өөртөө нуугаад бодол дотроо өөрөө нуугд.
Бодол дотроо нуугдаад бодлынхоо гадуур үгээр хана барь. Яг ингэж барь.
Бодол руу чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр үгээр хуурч төөрүүл. Яг ингэж хуур!