Болхи таашаал

Хамгийн болхи таашаалд хачин ихээр амтшаад байна яах вэ? Биеийг минь цэхлэж ухааныг минь хурцлаад байна тэр таашаал. Би бүүр шал өөр болж, шалдаа нэвт буугаад солиорчихсон гэлтэй л байна.

Тэр таашаал намайг тэнгэрт, тэртээд өндөрт хүргэж өгнө гээд. Тэгээд би итгээд.
Ухаангүй зүтгээд үргэлжид л яарч, заваан инээмсэглэлээр тэр таашаалынхаа амтыг илэрхийлээд. Байгаа эрчмээрээ байж ядан хуйлрах шиг, эрч хүчээ тэр таашаалд бүгдийг цацчихаад ядарч сулбайхдаа хүчлэн инээмсэглээд...
Таашаалд нь амтшаад ташуурч түүнд уягдаад байна яах вэ? Ухаан мэдрэлээ уяж боож өгчихөөд ухаан жолоогүй хүсэж байна тэр таашаалыг...

Ёоо. Больёоо. Шал тэнэг юм. Тийм болхи таашаалд тэгэж донтоод амтшаад байхдаа яадаг байна аа...
Зорилго бол таашаал. Нэлээн болхи таашаал.

Зорилго гэдэг зовиуртай энэ болхи таашаалаас яаж ангижрах вэ?

3 comments:

  1. Тэр болхи таашаалаас ангижрах гэж зүтгээд хэрэггүй ээ хө.

    Тэр болхи таашаал(зорилго)-ын чинь хүчээр хүний амьдрал утга учиртай болж, өнгө зүс ордог юм. :)

    ReplyDelete
  2. Яагаад болхи гэж? Ер нь таашаалыг яаж үнэлдэг юм бэ? Болхи эсэхийг нь?

    ReplyDelete
  3. Гансүх > Харин л дээ. Хэлснийг чинь дагая дөө. Зүтгэхээ болилоо :)

    Damjaa > Өөрөө жаахан хамт байгаад үзэхийг зөвлөж байна. Ер нь нэлээн болхи шд. Харах царайны л...

    ReplyDelete