Бодлоо өөртөө нуугаад бодол дотроо өөрөө нуугд.
Бодол дотроо нуугдаад бодлынхоо гадуур үгээр хана барь. Яг ингэж барь.
Бодол руу чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр үгээр хуурч төөрүүл. Яг ингэж хуур!
Өөр дотроо бодлоо нуугаад өөрөө тэр бодол дотроо нуугд.
Өөрийнхөө дотор бодлоо нуугаад өөрийнхөө гадуур тэнэглэлээр хана барь. Яг ингэж барь.
Өөр лүү чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр тэнэглэлээрээ хуурч төөрүүл. Яг ингэж хуур!
5 Сэтгэгдэл: