Бодол бид 2

Бодлоо өөртөө нуугаад бодол дотроо өөрөө нуугд.
Бодол дотроо нуугдаад бодлынхоо гадуур үгээр хана барь. Яг ингэж барь.
Бодол руу чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр үгээр хуурч төөрүүл. Яг ингэж хуур!

Өөр дотроо бодлоо нуугаад өөрөө тэр бодол дотроо нуугд.
Өөрийнхөө дотор бодлоо нуугаад өөрийнхөө гадуур тэнэглэлээр хана барь. Яг ингэж барь.
Өөр лүү чинь нэвтрэх гэсэн нэгнийг тэр тэнэглэлээрээ хуурч төөрүүл. Яг ингэж хуур!

6 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Duurnee> Юу нь гоё байна? Энэ бичлэгээрээ дамжуулан чамайг хуурж байна шүү дээ :) Хуурагдах гоё байна гэж үү? :P

    ReplyDelete
  3. chi yagaad minii tuhai bicheed baigaan gesen haha

    ReplyDelete
  4. Zangga> Хаха. Яагаад чиний тухай гэж? Чи аль нь юм? Арай бодол руу минь эсвэл бүр өөр рүү минь нэвтрэх гэж оролдсон юм биш биз? (Хөмсгөө зангидав :P)

    ReplyDelete
  5. Бас л уншиж байсан юм байна өмнө нь би энэ блогт зочилсон болж таарлаа шүү. Гоё бичдэг юм байна амжилт

    ReplyDelete