Бид бол араатан. Бидний энхрийлэх зөн үрэгдчихсэн гээгдсэн. Үлэмж ихийг бүтээхэд минь саад болсон тул бид гээчихсэн. Бид гайхамшигтай араатнууд.
Үргэлжид ганцаараа байж чадахгүй юм байна. Надад өөр нэг хүн хэрэгтэй. Тийм хэрэгцээ байна. Тэр хүнийг олох хэрэгтэй. Ядаж нэг хүн олох хэрэгтэй!
Зүгээр нэг олж болохгүй. Зүгээр олчихвол зүгээр эргээд явчихна. Олчихоод байнга хажуудаа байлгах хэрэгтэй. Ямар нэгэн хүлээсээр хүлж баглаж байх хэрэгтэй. Ямар нэг урхинд торонд байлгая...
Урхи минь бэлэн болчихлоо. Урхиндаа урья! Урхиндаа урхидаж урья!
Урхиндаа гоё нэр өгье. "Хайр" гэж нэрлэе.
Хайр гэдэг хамгийн тансаг урхи бэлдчихээд...
15 Сэтгэгдэл: