БЧХ - Хамар ба уруул

Дурласаныг чинь мэдээд, дурлалыг чинь хүлээж авахаар дурлан барин бэлдэж эхэлсэн.

... Яагаад заавал хамар гэж би гайхсан. Зүрхний чинь өчлийг яагаад заавал хамар чинь хашгичиж хэлэв гэж гайхаж удаан балмагдсан. Гүн шөнийн нойрондоо, нойт даасан зүүднийхээ оргил мөчид тайлалыг би нь олсон.

БЧХ - Чи бид хоёр

Хичээлийн засварлагааны хэдхэн минутанд сургуулийн гол шатны тэнд өчнөөн төчнөөнөөрөө хүмүүс (за яахав хүүхдүүд) холхилдон зөрж байхад яг тэнд "та бид хоёр" зөрж, "чи бид хоёр" бололцсон.

БЧХ - Би худалч, чи будмал

Чи бол тэ? Чи минь харин надаасаа шал өөр шүү. Яаая. Ямар гээчийн сайхан гэж дүйцүүлэн хэлэх юм бэ, чамайгаа. Хаанаас нь яаж эхлэмээр юм бэ дээ. Гоё сайхныг чинь хаанаас нь эхлэн дурдах вэ. Дурдахаас ч зүрхшээн дуугүй л сүрдэн сууж байх уу?

Чи минь сайхан шүү, хөөрхөн шүү. Ямар ч агуа, гуа сайханд ямар нэг засвар заавал байх хэрэгтэй байдаг биз дээ. Тийм л засварыг чи минь хийсэн шүү дээ.

БЧХ - Би худалч ...

Би бол тэ? Би бол ерөнхийдөө их дажгүй залуу. Даруухан байх гээд дажгүй гэдэг үг сонгочихлоо. Дарж багасгалгүй хэлэхэд ерөөсөө сайхан залуу. Тун чиг сайхан залуу!

БЧХ - Намайг дуудаарай

Чи уйдахаараа намайг дуудаарай. Би уйтгар гунигийг чинь үргээж хөөж явуулчихаад, утга гүехэн наргиагаар ухааныг чинь баясгаж бялууруулж, цаг хугацааг анзаарах сөхөөг чинь алдуулан, чамайг уйдаалгүй цаг хугацааны хажуугаар өнгөрөөж өгье. Чиний хонгор салбадай нь.

Гэхдээ харамсалтай нь

БЧХ - Гийгээч

Гоо сайхан ертөнцийг аварна


Ай чи минь ертөнцийн найдвар болон гийгээч. Гоо үзэсгэлэнгээ гийгүүлэн дэлгээч. "Ерөөс гоо үзэсгэлэн гэдэг чинь дэлгээтэй, тайлаастай, нүцгэлээстэй гоо үзэсгэлэн биш гэж үү"

БЧХ - Долоо дахь захидал

Чамайгаа хайж хаагуур л эс явавдаа. Юуг эс туулж, юунд эс орооцолдов доо. Юунд надаасаа нуугдан дөлнөм?

Гоо үзэсгэлэнгээ нэгмөсөн сэрээчихээд, гоо үзэсгэлэн нэгмөсөн болчихоод надтайгаа учрах гэж байна уу чи минь?

БЧХ - Хаврын мэнд

Хайрт минь хаврын мэнд... Хаврын мэнд хайрт минь! Хавар болж байгааг хамгийн түрүүнд чамдаа дуулгах гэж яарлаа.

Цаана чинь! Хавар айсуй!

БЧХ - Би чадахгүй нь ээ

Би юу чадахгүй вэ? Би чамд сайн байж чадахгүй. Би чамайг харан харан шохоорхон явж чадахгүй. Би чамайг сэтгэлийнхээ мухарт тээн явж чадахгүй. Би ерөөс үлгэн салган байж чадахгүй. Үлгэн салган дурлаж бол бүүр чадахгүй.

Чамаар сэтгэл зүрхээ тэр аяар нь дүүргэж, эзлүүлж тэгээд өөртөө жаахан зай ч гэсэн авч үлдэх гэж тэмцэж гуйж бол чадна.

БЧХ - Дурлалын тоглоом

За эхлээд... Жаахан нээлттэй зан гаргачихъя. Тэгээд энэ хачин, шаааал дэмий ч юм шиг романтик тоглоомыг, хэрэгцээгүй ч гэмээр сээтэгнэлүүдийг зүгээр л хүлээгээд авчихъя. Өөрөө жаахан хүч нэмээд хүртэл тоглочихъё, энэ дүрдээ. Дуртай үедээ эндээс гарчихаж чадна, энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ гэж бодоцгооё. (Угаасаа тийм л юм чинь!)

БЧХ - Гуравдахь захидал

Удаах захидалаа удааж байгаад бичсэнд уучлаарай. Чин шударга байцгаая гэж эхний захиа маань эхэлсэн бил үү? Чин шударгаар хэлье: хоёрдахь захидалаа бичиж үнэхээр чадахгүй байна, нэг л юм болохгүй байна. Энэ болохгүй байгаа, болгохгүй байгаа мэдрэмжиндээ үнэнч байгаад энэ (хоёрдахь) захиаг бичихгүй байчихъя. (Мэдрэмжтэй маань хардан булаацалдахгүй биз дээ намайгаа?)

Годотыг хүлээх нь

Маргааш, маргааш, маргааш
Маргаашийн ард дахиад л маргааш байгаа.
Тэр л маргаашууд итгэл найдвар болж гэрэлтэнэ.
Тэгэвч тэр гэрэл хичнээн ойрхон байгаад ямагт нэг хоногийн зайтай...

-- Чи андуураад байна, наад абсурд гээд байгаа чинь уран зохиол хараахан биш юм. Абсурд бол театр юм. Театр гэдэг чинь юусан бил ээ дээ? Театр бол үзүүлж харуулдаг зүйл. Бидний сэтгэлийн дотоодхыг гадагш нь дэлгэж тайзан дээр иллэн харуулсан байг. Энийг ил, тэрийг далд гэж ангилалгүй бүгдийг нь иллээд харуулчихсан байг! (Хөшиг нээв)

-- Өө бурхан минь!

-- Өө яасан? Үзэшгүй муухай байна уу? Тайзан дээр хөглөрөх энэ их хог новшинд эвгүйцээд хэрэггүй дээ.

БЧХ - Анхны захидал

Би чамайг, чи намайг танихгүй. Тиймээс бид ер нь хэнийхээ өмнө ямар дүрээ тоглохов. Чиний өмнө би, миний өмнө чиний босгосон дүр байхгүй. Эхнээсээ л чин шударга байцгаая. Үгүйдээн бүүр болохгүй бол ядахнээ чин шударгын дүрийг эхнээсээ өрж тоглон байя.

"Би чамд хайртай" гэж би чамд хэлмээр байна. Даанч ингэж хэлчихээр одоохондоо худлаа хэлсэн болчих гээд байна бүсгүй минь. Учир нь би 17-хон настай ч аль хэдийн өөр нэгэн эмэгтэйд дурлачихаад байна. Лавхан хэлбэл дурлачихаад шаналан байна. Шаналж цөхрөн хүлээж байна түүнийгээ.