БЧХ - Хамар ба уруул

Дурласаныг чинь мэдээд, дурлалыг чинь хүлээж авахаар дурлан барин бэлдэж эхэлсэн.

... Яагаад заавал хамар гэж би гайхсан. Зүрхний чинь өчлийг яагаад заавал хамар чинь хашгичиж хэлэв гэж гайхаж удаан балмагдсан. Гүн шөнийн нойрондоо, нойт даасан зүүднийхээ оргил мөчид тайлалыг би нь олсон.

Инээмсэглэгч бас урвагч тэр уруулаараа, урвайж цорвойсон уруул дээр минь үнсэж байна гэж би зүүдэлсэн, тийм балиар зүүдийг тэлчлэн байж олонтаа зүүдэлсэн.

... Цагтаа бас уруул ч гэсэн тэгэж бүждэг, хашгичдаг, гунхдаг байсан гэнэ. Ухааны шаардлагаар, завжны шахалтаар инээмсэглэлээ хориулж хянуулж, "за одоо" гэхлээр нь тэгэж больж (инээмсэглэж), тэгсээр байгаад жинхэнээсээ тэгэж (инээмсэглэж) чадахаа больсон гэнээ.

Инээмсэглэх гэснээ ичиж сандраад больсныг чинь би мэдсэн. Ичих, ичихгүйн шалгууртаа үнэнч үлдээд, хайраа нуугаад өнгөрөхөд хамар чинь тэсэлгүй хашгичсаныг мэдсэн.

Дараагийн удаагаас би үргэлж ажиж эхэлсэн. Дандаа бид тааралддаг болсон (байсан). Хэний ч өмнө чи, хэзээ ч гэсэн инээмсэглэж чадна. Ичгүүргүй урвагч уруулаасаа болоод хэзээ ч гэсэн чи инээмсэглэж чадна. Хэн бүхэн тэр инээмсэглэлд чинь хууртавч, хамрыг чинь харж байгаа цагт яасан ч би хууртахгүй, чамдаа.

Жич: Ямар азаар чи минь хамраа хөдөлгөж сурчихсангүй вэ :)

4 comments:

  1. лифтэнд хардаг нэг хамрыг маань санагдуулчлаа

    ReplyDelete
  2. Майр хүнд/толгой дээр бүдүүн нөхөр суусан юм шиг/ сэтгэгдэл төрж байна.

    ReplyDelete
  3. хэхэ яаагаад заавал хамар гэж? Өмнө нь хайрын тухай ярихдаа хамрын талаар сонгож ярьж байгааг сонсож байгаагүй юм байна.

    ReplyDelete