За эхлээд... Жаахан нээлттэй зан гаргачихъя. Тэгээд энэ хачин, шаааал дэмий ч юм шиг романтик тоглоомыг, хэрэгцээгүй ч гэмээр сээтэгнэлүүдийг зүгээр л хүлээгээд авчихъя. Өөрөө жаахан хүч нэмээд хүртэл тоглочихъё, энэ дүрдээ. Дуртай үедээ эндээс гарчихаж чадна, энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ гэж бодоцгооё. (Угаасаа тийм л юм чинь!)
Нөгөөх мундаг ажил хэрэгч ухаанаа гадна үлдээчихээд, тоглоомон дотроо дур зоргоороо тэнэгтэн баясацгаагаад, өө энэ чинь зүгээр тоглоом, нүдээ аниад зүүдлэн тоглож байгаагаас юуны өөрц гэж ухаанаа аргадан (аргацаан) байя.
Нэг л өдөр... Нүдээ нээсэн ч, хаасан ч адил болж, хашир хөшүүн сэтгэлийн жолоогоо алдацгааж, сэтгэлээ тогтоон барьж чадалгүй алдах болоход, нэг бодол дээрээ нэг ч хором тогтохгүйгээр гэгэлздэг болоход, төсөөлөл дотроо төөрөх цаг ирэхэд... Тоглоом маань шоглоом болоход, дурлалын тоглоом маань дурлал болоход, тоглоомоосоо гарч чадахгүй тэндээ үлдэх болоход!
Яг тэгэхэд нь л! Өчүүхэн ч сандралгүй, өчүүхэн ч харь хөндий сүүдэр унагалгүйгээр өө энэ чинь дурлал шүү дээ гэж мэдэж тосож авцгаая. Дурлалаа!
За тэгээд... Тоглоомонд оролцох уу? Чамд минь тийм зориг байх нь уу?
Юу? Би юу? Би өөрөө юу? Нөгөө уриалан даллаад байсан би нь өөрөө юу? Харин л дээ, би ч бас эргэлзээд л байна.
No comments:
Post a Comment