БЧХ - Гуравдахь захидал

Удаах захидалаа удааж байгаад бичсэнд уучлаарай. Чин шударга байцгаая гэж эхний захиа маань эхэлсэн бил үү? Чин шударгаар хэлье: хоёрдахь захидалаа бичиж үнэхээр чадахгүй байна, нэг л юм болохгүй байна. Энэ болохгүй байгаа, болгохгүй байгаа мэдрэмжиндээ үнэнч байгаад энэ (хоёрдахь) захиаг бичихгүй байчихъя. (Мэдрэмжтэй маань хардан булаацалдахгүй биз дээ намайгаа?)

Тэгэхлээр... Уг нь бол энэ хоёрдахь захидал шүү дээ. Гэтэл үүнийг яалт ч үгүй гуравдахь гэж нэрлэх болчихлоо. Хоёрдахь захидлаа хойноос нь хэдэн захидлын дараа бичье даа хонгор минь.

За тэгэхлээр... Бид хэрхэн дурлалцах вэ? Арай дэндүү ажил хэрэгч эхлэл шиг байна уу? Яая гэхэв. Амьдрал биднийг ийм л болгосон байна. Яаж дурлахаа хүртэл ярилцаж тохиролцох хэмжээнд хүргэсэн байна.

-- Ингэе! Хоёулаа зүгээр л тоглоом тоглоё.
-- Юу вэ, юун тоглоом бэ. (Дурлал ярьж байхад чинь)
-- Тийм л дээ тийм. Харин тийм, дурлал гэдэг тоглоом тоглоё.
-- Дурлал ямар тоглоом юм уу?
-- Мөн ч юм бил үү, би мэдэхгүй нь. Гэхдээ... Тоглохгүйгээр яаж дурлах юм бэ?
-- За за юун ч олон үгтэй юм. Тоглоомынхоо тухай юу ч гэсэн ярьдаа?

2 comments:

  1. Дурлал гдг чинь тоглож бга хүмүүс бүгдээрээ хождог тоглоом бх аа? кк Тоглоод байж дээ найз минь амжилт! :D

    ReplyDelete