Би юу чадахгүй вэ? Би чамд сайн байж чадахгүй. Би чамайг харан харан шохоорхон явж чадахгүй. Би чамайг сэтгэлийнхээ мухарт тээн явж чадахгүй. Би ерөөс үлгэн салган байж чадахгүй. Үлгэн салган дурлаж бол бүүр чадахгүй.
Чамаар сэтгэл зүрхээ тэр аяар нь дүүргэж, эзлүүлж тэгээд өөртөө жаахан зай ч гэсэн авч үлдэх гэж тэмцэж гуйж бол чадна.
Чамд эрүүл ухаанаар дурлаж чадахгүй. Эрүүл ухаанаар дурлаж чадахгүй. Ухаанаараа дурлаж лав чадахгүй. Чамд дурлахгүй байж чадахгүй. Чамайг хүсэхгүй байж чадахгүй. Чамаар дутаж чадахгүй, тэсэхгүй. Чамаар огт дутахгүй болчихож бас чадахгүй, тэсэхгүй.
Би бичихгүй байж чадахгүй энэ захидлыг. Би чамайгаа хайх эрэлдээ мордохгүй байж чадахгүй. Бас нөгөө тоглоомондоо оролцохгүй байж чадахгүй ээ.
Mash ih taalagdlaa!!!
ReplyDelete