Би бол тэ? Би бол ерөнхийдөө их дажгүй залуу. Даруухан байх гээд дажгүй гэдэг үг
сонгочихлоо. Дарж багасгалгүй хэлэхэд ерөөсөө сайхан залуу. Тун чиг сайхан
залуу!
Харцаа тулгахын төдийдөө хамаг биеэр чинь халуу дүүгтэл догдлуулж, дотроос чинь
дүрэлзүүлэн асааж, дотоожиндоо хүртэл түүртээд тайлан шидэлтэл чинь давчдуулагч.
Хамгийг чадагч, бүгдийг мэдэгч. Юугаар ч шурган орж, юунаас ч мултран гарч ирж
чадах ов заль төгс эр.
Яахав, сайхан залуу л даа. Ухаалаг, аятайхан, мэдрэмжтэй, хүчтэй, тэвчээртэй,
эелдэг, гүйлгээ ухаантай, гярхай, нямбай, цэмцгэр, цэвэрхэн ер нь хэлээд байвал
хэлээд л байх сайхан чанаруудаар дүүрэн залуу. Гэхдээ хичнээн сайхан чанаруудын
цуглуулга байгаад хүн шүү энэ чинь. Төгс биш шүү дээ. Хүн л юм хойно ямар нэг өө
сэв байж л таараа...
Тийм ээ тийм, сайхан залуу нь жаахан худлаа ярьчихдаг юм аа. Өөрийнхөө талаар
бол бүүр дэгсдүүлдэг худалч!
... За би ч яахав нэг муу худалч. Харин чи минь?
No comments:
Post a Comment