Чамайгаа хайж хаагуур л эс явавдаа. Юуг эс туулж, юунд эс орооцолдов доо. Юунд надаасаа нуугдан дөлнөм?
Гоо үзэсгэлэнгээ нэгмөсөн сэрээчихээд, гоо үзэсгэлэн нэгмөсөн болчихоод надтайгаа учрах гэж байна уу чи минь?
Өө тэгэж хэрэггүй дээ. Тийм юм даанч болохгүй юм шиг байна. Гоо үзэсгэлэнгээ чи минь өөрөө дангаараа сэрээж чадахгүй юм шиг байна.
Үүнд итгэ. Үргэлжид ийм байсан юм гэнэ, үүрд бас ийм л байх юм гэнэ.
Бид чинь ингээд л заяагдчихсан юм болохоор, гоо үзэсгэлэнг чинь сэрээхэд би ч гэсэн оролцох ёстой юм байна. Би заавал байлцах ёстой юм байна лээ. Харин дараа нь сэрснийхээ хойно гоо үзэсгэлэн чинь өөрөө юу дуртайгаа хийг.
No comments:
Post a Comment