Би чамайг, чи намайг танихгүй. Тиймээс бид ер нь хэнийхээ өмнө ямар дүрээ тоглохов. Чиний өмнө би, миний өмнө чиний босгосон дүр байхгүй. Эхнээсээ л чин шударга байцгаая. Үгүйдээн бүүр болохгүй бол ядахнээ чин шударгын дүрийг эхнээсээ өрж тоглон байя.
"Би чамд хайртай" гэж би чамд хэлмээр байна. Даанч ингэж хэлчихээр одоохондоо худлаа хэлсэн болчих гээд байна бүсгүй минь. Учир нь би 17-хон настай ч аль хэдийн өөр нэгэн эмэгтэйд дурлачихаад байна. Лавхан хэлбэл дурлачихаад шаналан байна. Шаналж цөхрөн хүлээж байна түүнийгээ. Эхний удаад илүү лаваар яахав. Ингэсгээд энэ тухайдахыг түр цэглэчих үү. Түр цэг юм чинь араас нь хоёрыг нэмээд биччихье. Нийлээд гурван цэг болчихоод байж байг...
Би чамдаа удахгүй дурлах байх. Одоогийн шаналант дурлал минь өмнөх дурлал болж мартагдах байх. Өө чи минь тэгээд намайгаа энэлэнт энэ дурлалаас минь авран дурлуулсан байх болно, өөртөө!
Чи, чи... Чи гэдэг үг ямар гоё бэ. Өөрийн чинь тухай өөрөөсөө хэлж чадах энэ үг ямар гоё юм бэ. Өмнө нь (яг энэхэн агшнаас өмнөхөн!) үргэлжид би, би, "би" гэсэн үг л хамгаас гоё, хамгаас дотно санагддаг байж, үргэлжид түүнийг хэрэглэн, үргэлжид түүгээр гангаран хээнцэрлэж байхсан гэж хүсдэг байсан билээ. Үргэлжид хэрхэн тэгэж аашилж байсныг минь өмнөх гурван доголоос (догол мөр) ч уншиж болно шүү. Гурвуулаа "би" гэж эхэлсэн байгааг нь анзааран эгдүүцээч! чи!
"Чи" гэх бүртээ "чи минь" гэж бодон чамайгаа нэрлэх болно би. Чи, чи... Чи хаана байна? Минийхээ хонгорхон чи минь хаана байна? Чамайгаа би хаанаас олох вэ? Олох гэж яарахгүй ээ чамайгаа. Хайх гэж харин яарна шүү, яарна. Олдох гэж чи минь бүү яар. Хайх гэж харин би нь яаръя. Яаран яаран бичээд яаран яаран дугтуйлъя энэ захидалаа.
Чи минь хэн бэ. Хаанахынх вэ. Хэндээ, хааш нь гэж эхний энэ захидлыг илгээх вэ? Хаа нэгтээ энэ болон дараагийн захидлуудыг илгээх л байх, хаягийг чинь олуутаа! Харин тэр болтол илгээх хаяггүй энэ захидлуудын хаягны оронд хаяг болсон нэгэн нэр байж байг: "бүсгүй чамдаа хаяглав"
haa neg gazar dogdolson zurh haij olohiig tani huleeseer l...
ReplyDeleteГОЁ! азтай бүсгүй хаана яваа бол
ReplyDeleteYaay LIKE!
ReplyDeleteгоё бичих юм аа за ер нь бичих авьяастай байна шүү гэчийдаа супер лайк шүү
ReplyDeleteтаалагдлаа. Миний байгаа зүг рүү тэр минь ирж л яваа байх даа
ReplyDelete