Доор сийрүүлсэн нь нэгэн гадаад дуучин хүүхний дууг орчуулж үзсэн оролдлого маань юм. Тэгвэл энэ ямар дууны орчуулга болохыг тааж хэлнэ үү. Бяцхан сэжүүр цухуйлгахад Англи хэлнээс орчуулсан (энэ нь таахад дөхөм болох байх), даанч өөрийн минь Англи хэлний мэдлэг маань машид муу тул утгыг нь дураараа өөрчилчихсөнөө ч өөрөө мэдэхгүй байх магад. (за энэ балай явдал л тааврыг ихэд бүрхэгдүүлэх байх даа :D)
Аялгуу мэт чи, бурхны л мутраар хөглөгдөө юү
Андуурахын учиггүй энэ эгшиг чиний л зүгт юунд хадах...
Чи тэгээд орон зайг эзлэм сүрлэг байхаар
Чин хүсэлт халамжаа нуух газар эрэхдээ
Навчин доороо бөнжийх жимс шигийг
Хувцсан дороос чинь би олно
Хувцсаа тайл хонгор минь
Төгсөшгүйгээр үүнийг эхлүүлье
Би чамайг сонгосон болог (болъё)
Бид миний сонгосон газар байг (байя)
Бүгд ер нь хүссэнээр минь болог
Тэгээд л би чамдаа аль сайхнаараа байя
Чамайг байгаа учраас ялихгүйн төлөө хуурмаглахыг би мартсан
Чамайг л байгаа учраас би өнгөрсний төлөө уйлахыг больсон
Үдэшлэг тарсан ч, найзууд явчихсан ч,
Үргэлжлүүлэн бид нэг нэгэндээ хоргодсоор байх
Хувцсаа тайл хонгор минь
Төгсөшгүйгээр үүнийг эхлүүлье
Би чамайг сонгосон болог (болъё)
Бид миний сонгосон газар байг (байя)
Бүгд ер нь хүссэнээр минь болог
Тэгээд л би чамдаа аль сайхнаараа байя
Би чамдаа энэ хорвоо дээрх бүх зүйлээс ч илүүтэй хайртай
Хөдлөхдөө, алхахдаа, ярихдаа, амьсгалахдаа ч
Хайрласаар байхыг минь үнэн гэдгийг чи мэднэ.
Өө хонгор минь энэ жаахан инээдтэй байна уу
Аниргүйн уудмаас аялгуу эгшиглэх шиг,
Алс хязгааргүйн гүнээс гэрэл гялалзах шиг
Бүсгүй хонгор аалиндаа бүрэн нэвччихсэн юм шиг
Ай яг л тийм мэдрэмжиндээ бүрэн автчихаад байгаад минь
Чи минь бараг л итгэхгүй дээ
Хувцсаа тайл хонгор минь
Төгсөшгүйгээр үүнийг эхлүүлье
Би чамайг сонгосон болог (болъё)
Бид миний сонгосон газар байг (байя)
Бүгд ер нь хүссэнээр минь болог
Тэгээд л би чамдаа аль сайхнаараа байя
Shakira - Underneath you clothes :)
ReplyDelete@GansukhB
Хохо нээрээ хэцүү болгосон байна :P
ReplyDeleteUnderneath ur clothes u? Neree iim ugtei biluu gej haritsuulj sonslooshde kk
ReplyDeleteАниргүйн уудмаас аялгуу эгшиглэх шиг,
Алс хязгааргүйн гүнээс гэрэл гялалзах шиг
Бүсгүй хонгор аалиндаа бүрэн нэвччихсэн юм шиг
Ай яг л тийм мэдрэмжиндээ бүрэн автчихаад байгаад минь
Чи минь бараг л итгэхгүй дээ orchulag ni ih taalagdlaa.
ШИНЭ содон юм бичээрэй
ReplyDeleteХүлээж байна шүү
hehe, ta dahiad neg sehee awahgui muu
ReplyDeleteGoyoo
ReplyDeleteЛаг л хөрвүүлсэн байна ш дээ андаа :)
ReplyDelete