Хүлээж байна. Хүрээд ир. Намайг мартаад над дээр хүрээд ир. Чамайг мартчихсан чамайг хүлээж байна.
Арай л гэж чамайг мартлаа... Чамайг... Солиорч билээ би чамд. Солиорон тэмүүлж билээ би чам руу. Дотор минь гэнэтхэн хүчит урсгал урсаж садарч, гадагшаа тэмүүлж гаднах урсгалд татагдаж. Тэгээд доторхоо эвдэж гадагшаа урсаж. Хоёулангийн хоорондох орон зайг эвдэн хэмхлэн урсаад урсаад... Урсгал нь үерлээд л замдаа таарсан бүхнийг хамаад л...
Тэгээд тэр урсгал одоо зогсчихсон. Тэр урсгал одоо чи бид 2-ыг урсгахгүй, зовоохгүй. Тэгэхлээр одоо амгалан үлдсэн гэсэн үг. Одоо 2-уулхнаа...
Хүрээд ир... Чамайг мартчихаад чамайг хүлээж байгаа хүн байна. Намайг мартчихаад над дээр хүрээд ирээрэй...
P.S: Хүрч ирээд хэрэггүй шүү. Дээрх үгс өнөөх хүчит урсгалын хуурамч үгс... Магадгүй энэ ч гэсэн тийм үгс ч байж мэднэ.
13 Сэтгэгдэл: