Бүх л тоглоом инээдтэй, хөөртэй, баясалтай байдаг. Бүх л тоглоом гунигаас уйтгараас зугатсан оролдлого байсан.
Харин 2-уулаа гуниглан уйтгарлан тоглож үзэх үү? Тоглож үзье. Хэтэрхийлж нухацтай хандалгүйгээр хэврэгхэн энэ тоглоомоор тоглож үзэх үү?
...Хүүе л дээ. Яагаад инээгээд байгаа юм?
Инээд хүрээд байна аа. Чи ч гэсэн инээгээд л байна шүү дээ...
...Тэгээд яаж гунигтай байх юм? Яаж гунигтайгаа байх юм...
...Тийм шүү тийм. Инээ инээ. Хамаагүй. Тэгэхдээн уруулаа л битгий хөдөлгөөрэй...
6 Сэтгэгдэл: