Аажуухан унаж байна

Би нисэж байлаа. Надад хэзээ ч нисэх ийм амархан байсангүй. Зүгээр л нисээд байлаа. Нисэж байгаа бас нэгэнтэй тааралдлаа.
- Би нисэж байна!
- Чи юу?
- Тийм ээ би?
- Аажуухан унаж байна.
Тэр хэн нэгэн бас аажуухан алга боллоо. Би ниссээр л байлаа. Хөөрсөөр л байлаа. Тэнгэрт тулчихав. Тэнгэр зөөлхөн ч юм шиг. Зөөлхөн эдээс бүтсэн бололтой. Зөөлөн эд рүү нь нэвтрэхийн аргагүй шигүү юм. Нөгөө хэн нэгэн хажууд минь байлаа.
- Би тэнгэрт байна!
- Чи юу?
- Тийм ээ би?
- Чи далайн ёроолд байна.
- Үгүй ээ би нисэж байсан. Одоо тэнгэрт тулчихсан байна.
- Үгүй ээ чи алгуурхан унаж байсан. Одоо чи живчихсэн ёроолд нь байна.
- Үгүй ээ. Энэ гарцаагүй тэнгэр. Би нисэж байсан. Би хөөрж байсан. Ямар ч хүч гаргалгүйгээр хөөрж байсан. Гайхамшиг гэлтэй.
- Энэ бол далай. Чи живж байсан. Чи унаж байсан. Чи алгуурхан унаж байсан. Яг л хөөрж байгаа гэж бодож байгаа юм шиг л чи унаж байсан. Юу ч гэмээр юм дээ...

3 comments:

  1. Харин юу ч гэмээр юм бэ дээ, нисээд л байна гэсэн живсэн байдаг үе ч бий шүү, ;/

    ReplyDelete
  2. Naito> хэхэ. Харин юм байдаг юм байна лээ.

    Zangga> Англиараа гарчиг нь их алдартай гэж дуулж байсан. Гэхдээ алдар нэр нь яг юундаа байгааг нь мэдээгүй л байгаа :D

    ReplyDelete