...Хайр гэдэг хамгийн тансаг урхи бэлдчихээд...Урхиндаа урих хэрэгтэй. Уран чадмагаар урих хэрэгтэй. Уран дадмагаар урихын тулд урхиа эхлээд нуух хэрэгтэй. Урхиа урхи биш гэж үнэмшүүлэх хэрэгтэй. Өөрөө хүртэл үнэмшсэн байх хэрэгтэй. Өөртөө үнэмшүүлье!
Бэлдсэн урхинд урихын тулд бүхнийг хийх хэрэгтэй.
Нойрноос, хоолноос гардаг, гэнэтхэн их өөрчлөгддөг. Өвөрмөц зан араншинтай болдог. Хэзээ ч хэнд ч гаргаж үзээгүй зангаа гаргана. Хэзээ ч байж үзээгүй төлөвтөө орно. Ер бусаар ганцаардаж байна гэж дэмийрдэг, халуурдаг, хаа нэг газраа шархадчихсан юм шигээр ёолдог, зовиурладаг...
Ийм юм үзээд сонирхох гээд эсвэл зовиурыг чинь эмчлэх гээд урхи руу чинь унахад гүйж очоод "би чамд хайртай" гэж тавлаад гавлах. Урхиндаа удаан байлгахын тулд хүлж баглах хэрэгтэй. Өдөр бүр "хайртай" гэдэг үгээр хүлээсээ чангатгаж байх.
Гайхамшигтай анчин шүү. Энэ хүмүүс.
14 Сэтгэгдэл: