Мэдэрнэ гэдэг бол гэмтэнэ гэсэн үг.
Маш аажуухнаар, зугуухан, таатайхнаар гэмтэнэ гэдэг бол том урлаг.
Юу мэдэрж байна? Юугаа гэмтээж байна? Яаж гэмтэж байна?
Чи төгөлдөржлөөс залхсан байна... Тэртэй тэргүй тийм юм байхгүй гэдгийг дотроос чинь хэлээд байна. Анх шивнэж хэлсэн байна. Одоо бүр хашгичиж байна. Тархи толгой чинь тэгээд л тэр хашгичаанд нь заадсаараа салах гээд байгаа байх. Төгс төгөлдөр эрүүл байдал гэдгийг хайгаад хэрэггүй. Зүгээр л надтай хамт гэмт.
Чанга үгэнд биш шивнэсэн үгэнд гэмтэж сур. Нударганд биш нуусан харцанд гэмтэж сур. Уян үгэнд, уран уянгад, этгээд хэмнэлд, илэрхийллийн хязгаарт. Энд бүгдэд аажуухнаар, зугуухнаар, нууцханаар гэмт.
Гэмтэх ямар ч ур чадваргүйчүүлыг л хүчит нударга, хурц мэсэнд гэмтэх нууцхан хүсэл зовоож байдаг юм. Тэгээд л тэд исгэлэн ундаа, хүчит шалтгаан, элдвийн хүчирхийллийг өөрснөө ч мэдэхгүй хүсэж байдаг юм. Тийм байх хэрэггүй.
Зүгээр л гэмт. Энэ хөгжмийг сонс. Юунд чинь яаж нөлөөлж байна? Юуг чинь гэмтээж байна? Юуны чинь тайван байдлыг эвдэж байна. Юуг чинь эвдэж байна? Хэтэрхий эрүүл бүхнээ гэмтээ! Зохист хэмжээндээ хүртэл гэмт. Ингээд л гэмтээд л бай. Эрүүл энх хаана байна? Эрээд эрээд олоогүй удсан бол эргэлзэх хэрэгтэй шүү. Эргэлзэх зуураа гэмтээд үз.
Төрөлх зөн чинь юу вэ? Төгс төгөлдөр эрүүл байдал уу? Тийм бол тэр байдалаа гаргаад харуулаадах! Харъя. Харж шоолъё. Хаха.
Тийм бол тэр байдалаа гаргаад харуулаадах! Харъя. Харж шоолъё.
ReplyDeleteза .., :р
Ollie-д: Хэсэг хэсэг үгээр нь сүрхий детальчилж анзаарах юм аа :)
ReplyDeleteтэгдэг євчтэйн .., :р
ReplyDeleteМэдэрнэ гэдэг бол гэмтэнэ гэсэн үг. - аксиом уу?
ReplyDeleteBayasum-д: Зүгээр л ойлголт гэх үү дээ :)
ReplyDeleteМэдрэмж бол хэмнэл.............
ReplyDeleteтүмэн шалтгаан байгаа л байх минийхээр бол мэдрэмж. Чи миний мэдрэмжийг мэдэрч чадахгүй учраас шоолж чадахгүй.
Хичээл гэлүү энэ... тийм хичээл
Уудам-д: "Мэдрэмж бол хэмнэл" дажгүй л илэрхийлэл байна. Уучлаарай би мэдрэмжийг чинь биш арай өөр юмыг чинь л шоолох гээд байгаа юм :D
ReplyDelete