Ухаарал ба тэнэглэл

"Ухаарал хязгаартай, тэнэглэл хязгааргүй" - "Ян Райнис"
ийм үг хаанаас ч билээ уншиж байхад нэг л сонин санагдаад дахиж өөр эх сурвалжаас унших эрэлд гарч:
"Мэргэн ухаанд хязгаар байдаг бол тэнэг явдалд харин үгүй." - "Ян Райнис"
гэсэн ойролцоо үгийг олж билээ. Бодвол нэг үгний 2 өөр орчуулга юм шиг байгаа юм. Хэн хэлсэн, хэн орчуулсан нь хамаагүй ч гэсэн шууд л өөрөөр хэлчихмээр санагдсан:

"Ухаарал хязгааргүй. Тэнэглэл хязгаартай." - Мөнхбаатар :P
"Мэргэн ухаанд хязгаар гэж байдаггүй. Харин тэнэг явдалд хязгаар байдаг." - Мөнхбаатар :P

Хязгаар гэж юу вэ? Хязгаар гэдэг бол зогсолт юм.
Тэнэглэл хэзээ нэгэн цагт зогсдог. Учир нь тэнэглэл өөрөө өөрийгөө үгүйсгэх чанартай байдаг. Тэнэглэх тутам тэнэглэх боломжоо нурааж, устгаж эхэлдэг. Нэг өдөр тэнэглэл дуусна... Тэнэглэж болохоо болино. Тэгэхлээр тэнэглэлийн хязгаар нь яг энэ мөн. Тэнэг явдлын хувьд ч гэсэн.

Ухаарал яг эсрэгээрээ л дээ. Өөрөө өөрийгөө үгүйсгэдэг юм шиг харагддаг. Гэвч ухаарал өөрийн боломжоо, ухаарах боломжоо нураадаггүй, устгадаггүй. Мэргэн ухаан тийм ч тэнэг биш :P

- Тэгвэл яагаад тэнэг явдал байсаар л, бас мандсаар л байгаа юм бэ? гэж хашгичаач? Би бүдүүлэгээр хариулъя:
- Ийм асуудал байх нь өөрөө их ухаалаг явдал учраас хязгааргүй удаан байгаад л байгаа юм. Хаха.

2 comments:

  1. ухаалаг ч биш тэнэг ч биш жам ёсны үйлдлүүд дэндүү олон бас хязгааргүй юм биш үү...
    ...ухаарал нэг шугамаар алхуулж, ухаарч л чадаагүй бол төөрөлдөж, төөрөгдөл ухааралруу алсуур хандуулж,,,
    ухаарал төөрөгдлийн хооронд завсар байхгүй. Би тэнэглэлүүдээ төөрөгдөл гэж өмөөрнө. Үүнийгээ мэргэн ухаан гэж хөөрнө. Магадгүй мандан бадарсаар байна... гэхдээ хэсэгтээ л

    ReplyDelete
  2. "хүн жаргал даадагүй(хязгртай),зовлно даадаг(хязгаргүй)"
    "Ухаарал хязгаартай , тэнэглэл хязгааргүй"

    ReplyDelete