Байгаад л байлаа. Байгаа зүйлс олон болсоор. Эргэн тойрны минь зүйлс бүгд байдал болж эхлэв. Би байдал байсан бол удалгүй бид байдал болсон байлаа.
Байдал гэнэт уудам болов.
Жижигхэн уудам болов. Байдал уудам болоогүй юм байна. Байдал алга болж уудам мэндэлсэн байх. "Жижигхэн" удахгүй томрох болов уу гэж бодов. Гэтэл хэмжээ минь томорсонгүй. Харин хэмжээс нь алга болов. Бас л биш юм байна. Хэмжээс байсаар... Гэвч хэмжээсийн хүлээс алга болсон юм байна.
Дотроос минь үл таних хоолой дуулдав? Уудам дотроос бололтой?
"Чиний хязгаар хаана вэ", "Би заавал ...", "Би чадах болно...", "Маргааш ямар байх бол?", "Хэзээ би хэтэрхий нэгэн болох бол..."
Хэн бэ? Хэний хоолой вэ? Танилаа. Хаха. Энэ чинь би байна шүү дээ. Миний дотор жижигхэн би байна... Бас бид байна. Чи ч байна.
Энэ юу гэсэн үг вэ? Юу гэсэн утга вэ? Уудам болоход дотор минь би байж байна. Би байж байна. Би уудам болоход би дотор нь байж байна. Би байж байна. Би уудам болсон өөр дотроо байна...
Юу гээчийн утга вэ? Юу гээчийн уран нарийн бүтэц вэ? Бүтэц нь юу вэ? Бүрэлдсэн нь хэрхэн бэ?
Гадна минь бас би байж болох уу? Үнэхээр гадна минь бас би байж байлаа. Би гадна байгаагийнхаа дотор байлаа. Уудам гэдэг чинь би юм байна. Би гэдэг чинь уудам юм байна. Агуулагдахуй ба оршигдохуй.
No comments:
Post a Comment