Шөнийн тухай яриа

Хэн нэгэн: Шөнө юу юм?
Өөр хэн нэгэн: Шөнө бол хайрцаг.
Хэн нэгэн: Тэнд юу байдаг юм?
Өөр хэн нэгэн: Юу байдгийг нь чи мэдэх юм уу?
Хэн нэгэн: Мэдэхгүй.
Өөр хэн нэгэн: Тэгээд мэдэхгүй юм бол ойлгомжтой юм биш үү? Тэнд нууц байдаг.
Хэн нэгэн: Нойр гэж юу юм бэ?
Өөр хэн нэгэн: Шөнийн нууцын хамгаалагч.
Хэн нэгэн: Лаа, дэнлүү, гэрэл гаргагч бүхэн юу юм бэ?
Өөр хэн нэгэн: Урвагчид.
Хэн нэгэн: Тэгвэл хэн нь үнэнч юм?
Өөр хэн нэгэн: ...
Хэн нэгэн: Тэгвэл нууцын зорилго?
Өөр хэн нэгэн: Өөрийгөө зарлах.
Хэн нэгэн: Хэзээ?
Өөр хэн нэгэн: Цаг үргэлж...
Хэн нэгэн: Би ойлгохгүй байна.
Өөр хэн нэгэн: Чи шөнө ойлгоно.
Хэн нэгэн: Яагаад?

6 comments:

  1. Гэрэл гаргагчдад би дуртай. Тэд шөнөөс урвасан ч өөрөөсөө урваагүй.

    ReplyDelete
  2. ene talaar shono l bodoj uzehees...

    ReplyDelete
  3. @Damjaa: Мундаг хариулт байна.
    @Баасанжаргал: ОК.
    @Oyunaa: Нэлээн хэдэн шөнө өнгөрчээ... Бодож үзсэн л байлгүй :) Юу бодсоноосоо хуваалцаач?

    ReplyDelete
  4. Shono... ter bol orgui hooson, orgui hoosnii tuhai bodoh bi hudal huurmag, gerel denluu hudal huurmagiig ulden hoohiig husne gevch ted bas hudal huurmagt zaigaa tavij ogno... dahiad l orgui hooson ... tegeed bi... tegeed ... tegeed ... monkhiin ergelt

    ReplyDelete
  5. Шөнө өөрөөсөө хэн нэгнийг урвах тэр цаг хугацааг хүлээж суудаг. Түүнийг харж тохуутайхан инээдэг. Энэ нь түүний оршихуй

    ReplyDelete