Гэмтэж байгаагаа мэдэр!
Мэдэрнэ гэдэг бол гэмтэл шүү дээ.
Гэмтэж байгаагаа мэдэрнэ гэдэг тэгэхээр юу болох вэ? Ямар гээчийн рекурсив бэ?
Шугаман дорой гэмтлээс ангижир. Шугаман дорой гэмтлийн хязгаарт хүрчихээд, гацчихаад цаашаа нь тэмүүлсээр төөрөлдөн үлдэх хэрэггүй. Тэнд солиорол байдаг юм. Тэгэхдээ тэнд олон найзууд маань солиорч гацсан даа. (Санаа алданхан санаа сэтгэлээ гэмтээв)
Бүх насаараа гэмтэхдээ ганцхан төрлөөр гэмтсэн байвал гунигтай биш үү? Гутмаар биш үү!
Гэмтэж байгаагаа мэдэр. Гэмтэж байгаагаа мэдэрж байгаагаа мэдэр... Рекурсив мөнхийн гэмтэлээр гэмтээд үз.
Гэмтэж байгаа дээрээ дахин гэмт. Хэтэрхий эмзэгээр гэмт. Ялих ялихгүйд хүртэл гэмт. Ямар ч шалтгаангүй байхад хүртэл гэмт. Өөрөө өөрийгөө өөрөөсөө нууж гэмтээ.
Төгс төгөлдрийн мөрөөдөлөө март. Эрүүл байна гэсэн тэмүүллээ март. Гэмтэхгүй гэсэн тэнэглэлээ зогсоо. Ингээд л гэмт.
Гэмтэж байгаагаа хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрөхгүйгээр гэмтэх хөгийн. Хөвчирсөн биеээ сулла. Сайн дураараа биеээ суллан гэмт. Ингээд л гэмтээд л, хоргодоод л баймаар байна уу? Үлдмээр байна уу энд. Үүрд үүрд гэж солиороход бэлэн байна уу?
Тэгвэл тэгээд л ингээд л зогсчих. Энэнээс цаашаа гэмтээд хэрэггүй. Дахиж гэмтэж чадахгүй болтлоо гэмтчихэж болзошгүй. Эдгэж эхэл!
Эдгэж ханаад эргээд гэмтээрэй. Энэ бол дүрэм шүү. Эдгэх болоод гэмтэх нь ижилхэн нэг нэг жаргал буюу.
Бага багаар гэмтсээр аугаа томоор гэмтдэг болно гэдэг нарийн урлаг, хэцүү тооцоо, нөгөө талаас өвөрмөц спорт юм шүү. Гэмтэнэ гэдэг чинь энэ биеийн жаргал юм шүү дээ. Хонгоруудаа. Гэмтэж сурахаар чинь гэмтээх тухай зааж өгнө өө... Хаха.
Эдгэж ханаад эргээд гэмтээрэй. Энэ бол дүрэм шүү. Эдгэх болоод гэмтэх нь ижилхэн нэг нэг жаргал буюу.
ReplyDeleteгэмтсээр байгаал vхчий л даа. тэр нь дээр ш д ..,
Рекурсив гэж юу гэсэн үг вэ?
ReplyDeleteТэр мэдрэмж энэ тэр яах вэ андаа шинэ жилийн мэнд
ReplyDelete