Би уугиж байна.
Биеэр минь цог мөлхөж битүүхэн төөнөөстэй.
Би шатчихгүй, дүрэлзчихгүй шал дэмий уугиж байна.
Гунигтай байна. Гунигтай байна.
Гуних сайхан байна. Гуйсан хүнд өгөмгүй сайхан байна.
Сайхан байна. Сайхан байна.
Санаанаас гарамгүй сайхан зовиуртай байна.
Би үерлэж байна.
Бие минь үерлэж байвч би хав дараастай.
Би урсчихгүй, тогтчихгүй шал дэмий үерлэж байна.
Уйтай байна. Уйтай байна.
Уйтан гуниад содон байна. Уйлах ч багадмаар содон байна.
Содон байна. Содон байна.
Солиотой хүн гэмээр содон төлөвт байна.
Би уугиж байна
Ангилал:
Шүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
Nadad haramsaltai baina
ReplyDeleteChamd gunig saihan baihad
Chamd ui sodon baihad
Nadad haramsaltai baina
Haramsaltai baina, haramsaltai baina
Hachin sonin medremj irj baina
Galzuurch baina, gaihaltai ni bi mash taivan baina
Дурлал уу?
ReplyDeleteOyunaa: Халдвартай хачин сонин юм биччихсэн юм шиг байна. Нэг нь ч гэсэн тайван байгаа нь яамай. Нэлэнхүйдээ бүгд тайвангүй бол хэцүү еэ? :)
ReplyDeleteDamjaa: Арай ч биш байх. Дурлал уугиулдаггүй дүрэлзэлдэг байх аа :P
Хэ хэ хүн хүнд ондоо юм байлгүй дээ. Уугиж дурладаг, дүрэлзэж дурладаг гээд л. Шууд уншаад л дурлал мэдрэгдсэн. Надад...
ReplyDeletehttp://ollie.blog.banjig.net/post.php?post_id=30121
ReplyDeleteэнийг уншаад vзээрэй. хэхэ.