Алс холд дасаад...
Аажим аажмаар алс холд ойртоод... Ойртох тусам өөрөөсөө алслан холдоод...
Өөрөө холдоод, өөрөөсөө зугатаад өөр хүн дээр очоод, өөр хүнд хоргодоод, дурлал гэж хашгичаад... Дур хүсэлдээ туйлдаад, ядраад, муужраад...
Сэрэнгүүтээ сэрлээс өөр баримжаагүй болчихсон, хүслээрээ тэмтчээд, хүрэхгүйн тухай мартчихаад хүрэх гэж зүтгээд, хүрээд ир гэж хашгичаад... Их үг хэлж инээдмийг нь бараад, өчүүхэн ухамсар өндийхөд буруугаа хүлээгээд буцах замдаа гарсан.
Алс холоос буцах гэж ахиад л алс зам туулаад... Тэгээд л эсэн мэнд ирлээ дээ :P
11 Сэтгэгдэл: