Их удаан мэдэрлээ. Удаа дараалан мэдэрлээ. Хараал идсэн харамсалтай бодит байдлыг. Би хэн ч биш. Юу ч биш. Юунд ч хүрч чадахгүй. Юуг ч бүтээж чадахгүй. Хэнд ч хэрэггүй. Хэнийг ч баярлуулж чадахгүй. Дөнгөн данган амьдраад хүнд гай болчихгүй байвал их юм. Даанч тэр их юмандаа хүрч чадахгүй л байх аа даа. Тийм ээ чадахгүй.
Харамсалтай юм. Би чадахгүй нь. Би чадмаар л байна. Хаха. Нээрээ шүү би чадмаар байна. Чадаж үзээд ямар байдгийг нь ганц удаа ч гэсэн мэдэрмээр байна. Даанч чадахгүй байна. Яагаад ч чадахгүйдээ харамсаж байна. Хэдийгээр харамсаж байна гэж байгаа ч. Бүүр харамсаж ч чадахгүй байна. Харамсалтай энэ байдалтайгаа эвлэрч чадахгүй байна. Юуг ч чадахгүй байна.
Харамсалтай юм. Ядаж л арай эрт анзаардаг байж.
"Өнөөг хүртэл юуг ч чадаагүй байгаа юм чинь цаашид ч гэсэн юуг ч чадахгүй нь"гэдгээ анзаардаг л байж.
6 Сэтгэгдэл: