Харамсалтай

Харамсалтай юм. Урьд нь ч гэсэн ингэж харамсаж л байсан. Гэхдээ урьдны иймэрхүү харамслууд бол зүгээр л бодол байсан. Харин энэ удаагийнх бол бодит байдал.
Их удаан мэдэрлээ. Удаа дараалан мэдэрлээ. Хараал идсэн харамсалтай бодит байдлыг. Би хэн ч биш. Юу ч биш. Юунд ч хүрч чадахгүй. Юуг ч бүтээж чадахгүй. Хэнд ч хэрэггүй. Хэнийг ч баярлуулж чадахгүй. Дөнгөн данган амьдраад хүнд гай болчихгүй байвал их юм. Даанч тэр их юмандаа хүрч чадахгүй л байх аа даа. Тийм ээ чадахгүй.

Харамсалтай юм. Би чадахгүй нь. Би чадмаар л байна. Хаха. Нээрээ шүү би чадмаар байна. Чадаж үзээд ямар байдгийг нь ганц удаа ч гэсэн мэдэрмээр байна. Даанч чадахгүй байна. Яагаад ч чадахгүйдээ харамсаж байна. Хэдийгээр харамсаж байна гэж байгаа ч. Бүүр харамсаж ч чадахгүй байна. Харамсалтай энэ байдалтайгаа эвлэрч чадахгүй байна. Юуг ч чадахгүй байна.

Харамсалтай юм. Ядаж л арай эрт анзаардаг байж.
"Өнөөг хүртэл юуг ч чадаагүй байгаа юм чинь цаашид ч гэсэн юуг ч чадахгүй нь"
гэдгээ анзаардаг л байж.

6 comments:

  1. O, End baigaa "heniig ch bayarluulj chadahgui" gedegtei sanal niilehgui baina. tanii blog ajild orsnoor bi lav ih bayarlaj baina. tanii blogiig zugeer neg zugaagaa gargah gej unshdaggui yum shuu, anh neegdsenees ni hoish odoog hurtel unshihdaa (tanii blogiig) bi ih olon zuild hariult avch chadsan. Bas nom unshih durtai bolson shu, tegeheer ta hend ch hereggui bish baih ni, ta chadnaa, amjilt husey

    ReplyDelete
  2. ingeel hudlaa vnen yum bodood bjaahaar ajil hereg bolgooch... neg l ih bodson hvn?

    ReplyDelete
  3. Naraa > Өө баярлалаа. Би ч гэсэн блогоо ажилд орсонд баяртай байгаа :D

    Зүүд > Юуг ажил хэрэг болгоно гэж? Юуг ч хамаагүй юу?
    Бодохоос өөрийг чадахгүй л байна даа одоохондоо. Тийм эрх алга :P

    ReplyDelete
  4. Чадахгүй бол одоо яаая гэхэв дээ. Гэхдээ байна шүү дээ оролдлого бол чадахаасаа ч чухал зүйл гэдгийг л сайн мэдэх юм байна. Хүн чадсан бол чи чадаж магадгүй ээ.

    ReplyDelete
  5. яачив энэ хvvхэд чинь?

    ReplyDelete
  6. @Шонхор > Баярлалаа хө. Чи ч гэсэн чадна аа ;)

    @Ollie > Яачихсан байна? Ямар онош тавимаар байна? (эмчээ :P)

    ReplyDelete