Хөгжил

Болж болох бүх зүйл болсоны дараа хүрж болох дараагийн шатандаа ахихыг хөгжил гэх юм болов уу?
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас.

Шат ахисаны дараа өмнөх шатан дээр болж байсан бүгдийн ихэнхийг мартаад зөвхөн шатыг ахиж байсан алхамаа л дахин давтсанаар шатыг ахина гэж бодсон? Тийм ээ яг тэгэж бодсон. Тэгэж оролдоод л байна. Тэгэхлээр бүх зүйл болоогүй нь илэрхий байна.

Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас. Болж болох бүх зүйлийн хэсэг нь бусадтай хамт болох ёстой... Бусдаас хамаарч байна.

Хаха! Би чинь буруугаа бусдаас хамаатуулаад байна уу даа?
Тийм ээ! би буруугаа бусдад тохож байна. Буруугаа бусдад тохох ч гэсэн бүгдийн хэсэг. Энэ хэсгийг арай л эрт хийдэг байж :P

7 comments:

  1. эрт хийдэг байж, эрт анзаардаг байж гээл, нэг л их хоцорсон хvн зvгээр. кvй .., :р

    ReplyDelete
  2. Тэрийгээ мэдээд мэдэрч байна гэдэг чинь хөгжсөн хэрэг биш гэж үү? :p

    ReplyDelete
  3. Энэ хувьсал бус уу.
    Хувьсал гэснээс энэ 1985 оноос нааш төрсөн хүүхдүүдийн тархи ондоо ажиллаад байх шиг.

    ReplyDelete
  4. ер нь бол байшдээ зарим юмыг алагсаад алагсаад явчуул буруутахгүй байж болохын тээ. гэхдээ бас нөгөө капиталикмыг алгасдаг юм хийчүүл бас болохгшүй биз. гүү нээрээ яаамаар ч юмбдээ.

    ReplyDelete
  5. @Ollie > Харин тийм ээ, хэлээд юу гэхэв. Тэгэж нэг л их хоцорсон хүн болох нь л дутуу байсан юм байна лээ. Одоо ч бараг гүйцэж байгаа байх аа :P

    @anonimous > Хөгжсөн гэж яаж мэдээд байна аа? Арай үүнийг мэдээд байна аа гэдэг чинь өөрөө хөгжчихсөн хэрэг биш гэж үү? :D

    @Идо > Аль нь хувьсал гэж? Яагаад заавал 1985 гэж? Өөрийнхөө төрсөн оны хойно урдуур тогтоочихсон юм биш биз? :D

    @Dao > Тийм шүү заримыг нь бол алгасаад л явчихмаар байгаа юм. Даанч аль нь зарим, аль нь зарим биш гэдэг нь их сонин. Хэсэглэж байгаад л харахаар л бүгд зарим нь болж таараад байх юм. Энэ хэсэг нь ч зарим, тэр хэсэг нь ч зарим, үлдсэн нь ч бас зарим болж таараад толгой эргэчихээд байна өө :P

    ReplyDelete
  6. яадаг юм билээ?
    гэнэ үү,
    яадаг юм билээ
    явж л байхаас...
    гэдэг шүлэгэнцэр минь санаанд орчихлоо. гэхдээ танайх ч явж л байхаас гээд сууж байхгүй байх аа даа тэ

    ReplyDelete
  7. @Anonymous > Аанхаан... Өөрөө тэгэхлээр тэр шүлгийг бичсэн хүн гуай байх нь ээ :D Тэгэхлээр юу шүү дээ хө... Манайх залхуураад л суугаад л байгаа :D

    Яадаг юм билээ?
    Явж л байхаас...
    Яаж явдаг юм билээ?
    Яаж ийж байгаад л явдаг л байх даа...
    гээд л суугаад байгаа.

    ReplyDelete