Товчхондоо энд бичих гэсэн бүх юм ингээд л болоо. Үүрд гэдэг бол мэдрэмж. Цаг хугацааны хэмжүүр биш.
Залуу байхдаа... Буцалж явахдаа... "Үүрд" гэдэг мэдрэмжиндээ шатаж явахдаа... "Үүрд" гэдэг мэдрэмжээ үүрд байх юм шиг айж явахдаа. Үүрд л ингээд шаналаад л, үүрд л ийм хэвээрээ үлдчихээд л, үүрд чамайг хүлээгээд л байх юм шиг санаж явахад... Үүрд чамаас хол байна гэж бодож байхдаа... Хэзээ ч чамайг мартаж чадахгүй юм шиг явахдаа... Мартаж чадахгүй л юм шиг бодож явж. Тэгэхэд энэ олон үүрдийг үхэл л зогсоох байх гэж бодож найдаж үхэл зүг яарж явсан удаа ч бий...
Аль нь үүрд, аль нь "үүрд" байсанг ялгаж мэдэлгүй бүгдийг нь үүрд гэж бодож л явсан байх даа хөө. (Дурсамжаа хүлхэн инээмсэглэх :D)
Үүрд харцыг чинь тосон ажиглагдаадЖаахан дөхдөө. Үүрд гэдэг мэдрэмжийг мэдүүлье. Мэдсэн чинь таашаагдвал мэдрүүлье...
Үүрд дэргэдээс чинь ажин суумаар...
Тэгээд л энэхэн зуур "үүрд" өөд өөдөөсөө урсая.
Шивнэлдээн
- ...Үүрд үү?
- ...Үүрд ...үүрд.
- ...Үргэлж үү?
- Харин л дээ :P
10 Сэтгэгдэл: