Ноорог шүлгүүд
Ноорог шүлгүүдээ хэсэг зуурдаа блог дээрээ бичиж байя. Нооргууд төгөлдөр бүтээл байх нь олонтаа. Нарийндаа бол аугаа бүтээлүүд бүгд л ноорогууд!
Хадаг - сэтгэгдлийн үргэлжлэл
Ангилал:
Кино урлаг
Хадаг киноны тухай сэтгэгдлээ үргэжлүүлье. Жаахан дэгсдүүлсэн байж магадгүй шүү. Эхлэл нь энд бий.
Баагий яагаад татаж унаад байдаг вэ? Орон зай, цаг хугацааны алсад байгаа аймшигт зүйлсийг мэдээд татдаг байх. Гэр нь үгүй болно гэдгийг киноны эхний хэсэг дээр урьдчилан мэдэж татдаг... Дараа нь татдаг хэсгүүд нь мөн л миний таамаглалыг батлана.
Баагий өөрийгөө хэн гэдгийг мэддэг. Харин удган мэддэггүй. Удган зүгээр л түүнийг амьд байлгах гээд л байдаг. Өвөө нь ч гэсэн мэддэггүй. Өвөө нь өнөөдрийн төлөө шаналж байхад Баагий маргаашийн төлөө уцаарлаж байдаг. Модны доор өвөөтэйгээ ярилцдаг хэсэг дээр...

Бол
Хүлээц бол ялагдал.
Ялалт бол тэчьяадал.
Маргааш бол тэвчээр.
Өнөөдөр бол тэмтрэхүй.
Маргаан бол зохицохуй.
Мартагдах бол оршихуй.
Үхэл бол ангижрал.
Үргэлж гэдэг бол тэнэглэл.
Цаг хугацаа өөрөө харанхуй!
Цаана нь юу байгаа нь зүгээр л харагдахгүй!
Танил дотно стресс
Тансаг нь дэндүү танил дотно стресс. Хэзээ ч мөхөшгүйн яруу тод жишээ! Хэдэн ч удаа яргалал, хүчирхийлэл, үгүйсгэлд өртөж байв даа энэ стресс. Хэзээнээс байсан энэ стрессийг хүлээн зөвшөөрөх бас хүндлэн бөхөлзүүштэй.
Сэтгэл гэж эрхтэн гэж хэн нь ч билээ хэлж чадсан хэрнээ. Стресс гэдэг эрхтэн гэж яагаад хэлсэнгүй вэ. Ямар гомдмоор хорвоо вэ? Эрхэлж хамтдаа өссөн энэ хоёрыг ингэж юунд ялгаж алагчилна вэ?

Өмнөх бичлэгээ шүүмжлэхүй
Ангилал:
Элий балай
Шүүмжлэлээр дамжуулж бүтээснээс дутахааргүй таашаал амсаж болно.
Гагцхүү тэр таашаалыг бусдад найр тавин бусдыг амсахыг хүлээх хэрэг юун...
Мэтгэлцээн үргэлжилж байгааг сонордуулж байгаадаа таатай байна. За ингээд няцаалтын илтгэл тавигдах гэж байна.
Няцаалтын илтгэлийн нэгдүгээр аргумент: Чи юу юм бэ?
Хадаг
Ангилал:
Кино урлаг
Хадаг гэдэг киноны тухай өөрийнхөөрөө өгүүлэх гэж оролдох ину...
Сураг болоод алдрыг нь олонтаа сонсож байсан болохоор шохоорхож л явлаа. Монголд албан ёсоор нээлтээ хийгээд гаргах үед нь үзэхсэн гэсээр байтал театраас буучихсан байсан болохоор нь үзэх боломж гарах болов уу гэж айж байсан ч ганцаараа сууж байгаад ганц удаа үзэх боломж гарсан даа.
Үзээд дуусангуут төрсөн сэтгэгдэл:

Блог бичих сайхан
Ангилал:
Шүлэг
Блог бичих сайхан.
Бичихгүй байх нь бас сайхан.
Аль аль нь сайхан.
Аль алинийг нь хэтрүүлэхгүй байх нь бүр сайхан...
Утгагүй
Утгагүй. Бүх юм утгагүй. Бид утгагүй. Тэд утгагүй.
Би утгагүй. Чи утгагүй. Бид 2 утгагүй.
Утга мөрөөдөх ч хэрэг үгүй. Угаасаа утга гэж үгүй. Утгатай байх гэж оролдох нь үргэлжид оролдлого төдий л байна.

Зуун жилийн ганцаардал - Дүрүүд 2
Ангилал:
Уран зохиол
Сэтгэл хөдлөлд автаастайгаар бичиж байгаа шүү.
Гадилын тариалангийн сүүлээр бослого гаргаж тэмцэл нь дарагдсан мянга мянган хүмүүсийн төлөө эмгэнэнэм. Дасгалын бай шиг шүршүүлж, гулууз мах шиг үзэгдэж, гуалингаас дор байдлаар ачааны галт тэргэнд ачигдаж явсан тэдгээр хүмүүсийн дүрийн тухай үг үлдээхгүй бол энэ зохиолын тухай дурдсаны хэрэг юун.
Түүх яаж устаж байгааг яруу тодоор үзүүлсэн зохиол дахь тэр хэсэг бол нэг төрлийн эмгэнэлт нууц! Ихэр Хосе Аркадио буцаж ирэхдээ ямар байдалтай учрасныг гайхсан даа анх. Зохиомол хиймэл түүхээр цаашид замнах болсон. Макондогийн хөгжил тэгээд л зогссон. Түүх хуурмаг болоод ирэхээр хөгжих үндэсгүй болж байгаа юм.

Ялан дийлэгч машин
Ангилал:
Уран зохиол
Исаак Азимов гуайг мундаг хүн гэдгийг нь олон хүн мэднэ. Маш олон ном бүтээл туурвисан, хачин араншингаасаа болоод нэлээдгүй шагналаасаа татгалзаж байсныг нь ч бас мэднэ. Гэхдээ мундаг хүн гэдгийг нь хүн бүр л олон янзаар таниж мэдсэн байх. Би лав түүнтэй хамгийн анх "Ялан дийлэгч машин" гэдэг өгүүллэгээр нь танилцсан юм. Мундаг зохиолч гэдгийг нь шууд л мэдсэн. Хожмоо "дотносоод" ирэхийн цагт бүр ихээр бишрэн хүндэлж билээ.
Азимов гуайн цөөн хэдэн бүтээлүүд Монгол хэл дээр хэвлэгдсэн боловч гол гол сор сор бүтээлүүдээс саяхнаас л хэвлэж эхэлж байх шиг байна. "Ялан дийлэгч машин"-ыг 1990 оноос өмнө хэвлэгдсэн нэг зөгнөлт зохиолын түүвэр дотроос олж уншсан.

Морг гудамжинд гарсан хэрэг
Ангилал:
Уран зохиол
Өнгөрсөн зууны 90-ээд оны үед Монголд "Илд Бамбай" хэмээх хэвлэлийн газар баахан детектив зохиолууд цувралаар гаргадаг байлаа. Тэр үеийн нэг цуврал дотроос нь олж уншсан даа.
Эдгар Погийн энэхүү ганц өгүүллэг бол уран зохиолын түүхэнд нэг шинэ хуудас болж хожимоо бестсэллэр төрөл болсон "тайлалт детективизм"-ыг (дур мэдэн нэр өгөв, албаны ямар нэр байдгийг нь санахгүй байна) үндэслэсэн гэж боддог.

Да Винчийн Код
Ангилал:
Уран зохиол
Дэн Брауны "Да Винчийн код"-ыг Монгол хэл дээр орчуулагдсан гарсан байсныг нь энэ хавар уншсан юм байна. Зохиолыг нь уншчихаад дараа нь киног нь үзсэн болохоор кино нь дүрслэлийн талдаа төсөөлөлд маань дэм өгсөн боловч зохиолыг нь уншихыг яагаад ч орлохгүй санагдсан даа.
Хамгийн анх уншиж байхад адал явдал нь л сэтгэл татна. Нэг л том оньсого. Уншлаа ойлголоо тэр оньсого нь дахин сонирхол татахгүй. "Сюжет нь айхтар нарийн байж дээ" гээд л болоо. Адал явдал нь бестсэллэр болгоод л эргээд мартагдах зохиол.
Адал явдлынхаа хувьд бол тийм. Гэхдээ азная.

Дон Кихот
Ангилал:
Уран зохиол
Сервантес - Дон Кихот. Энэ зохиолын ном нь хэвлэгдсэн тоогоороо дэлхийн хэмжээнд Библийн дараа 2-т ордог гэсэн статистикийг нэлээн олон газраас сонсож байсан юм байна. Бас 2-дахь мянган жилийн манлай романаар тодорсон гэж бас л хаа нэгтээгээс сонсож байсан.
Жаалхүү Карлсон хоёр
Ангилал:
Уран зохиол
Нэг хүүхдийн зохиол биччихье. Бага насныхаа дурсгалд.
Астрид Линдгрен хэмээх олон хүний хүндлэл хүлээсэн Швед авхайн "Дээвэр дээр суудаг Карлсон Жаалхүү хоёрын тухай гурван тууж" гэсэн сунжруу нэртэй энэ зохиолыг амьдралдаа бусад зохиолоос илүү олонтаа уншжээ. Нийтдээ дөрвөн удаа уншиж. Анх дунд сургуулийн 3-р ангид байхдаа уншсан. Салж чадахгүй байж байгаад л дуусгасан даа. Харин хамгийн сүүлд буюу ноднин уншихад жаахан амтгүй байсан. Насны болоод өмнө нь нэг бус удаа уншсаны нөлөө байсан биз.

1984
Ангилал:
Уран зохиол
Жорж Орвелл - 1984 хэмээх зохиол нь 1990 он гарсны дараахан Монгол хэлнээ орчуулагдсан боловч би түүнтэй 2000оноос хойно гарсан шинэ хэвлэлээр нь энэ хавар танилцсан билээ. Орчуулагчид нь талархана. Гэвч нэрийг нь мартчихаж.
Зөгнөлт зохиолын төрөлд хамаарагддаг боловч би үүнийг аймшгийн зохиол гэж боддог. Үнэхээр аймшигтай зохиол шүү. Энэ зохиолд цус нөж, сүнс сүүдэр гарахгүй л дээ. Гэхдээ л аймшигтай зохиол.

Танихгүй эмэгтэйн захидал
Ангилал:
Уран зохиол
"С.Цвейг - Танихгүй эмэгтэйн захидал" гэдэг зохиолыг Монгол хэл дээр хэвлэгдсэнээр нь 2 жилийн өмнө уншиж байлаа. Орчуулагчийг нь мартчихаж. Уучлаарай. Дараа олж мэдвэл засаад биччихнэ ээ. Эсвэл та бүхэн мэдэж байвал бичиж үлдээнэ биз.
Нэгэн 40 билүү 50 гарсан зохиолч эрд төрсөн өдрөөр нь "танихгүй" эмэгтэйгээс захидал ирснээр зохиол эхэлж, захиаг нь уншиж дуусаад ширээн дээр цэцгийн саванд цагаан сарнай байхгүй байгааг анзаарсанаар зохиол дуусдаг.

Зуун жилийн ганцаардал - Дүрүүд
Ангилал:
Уран зохиол
Олон цуврал болох шинжтэй байна. Эхний ээлжинд Буэндиагийн удмынхныг онцлоё.
Буэндиа - Макондогийн эцэг. Буэндиа үгүй бол Макондо үгүй байх байсан. Хойно дурдагдах бүх гайхамшигт хүмүүс үгүй. Буэндиагийн шунал тачаалын үндэснээс салаалсан хүмүүс энэ номын гол дүрүүд.
Байшингаа хөх, улаанаар будуулах тухай дахь түүний тэмцэл бол аугаа гүн ухаан. Яруу хүлцэл. Учир явдалд анхнаас нь буурьтай хандаж чадсан. Хүү Аурелианогийнх нь амьдралын шийдсэн асуудал болсон доо гэж...
Танин мэдэхүйн шохоорхол болоод үр дүнгийн тухай дахь гайхамшигт үлгэр дууриал. Хожмоо ухаан солиотой гэж оношлогддог боловч тэр үргэлжийн эрүүл ухаантай байсан гэж боддог. Гагцхүү хэтэрхий гүнийг танин мэдээд ухамсрын цочролд орсон байх талтай. Туулайн бөөр модны доор удаан суухдаа гэгээрсэн байж болзошгүй.

Зуун жилийн ганцаардал
Ангилал:
Уран зохиол
Олон жилийн хойно ч гэсэн Мөнхбаатар гэгч энэхүү "Зуун жилийн ганцаардал" хэмээх номыг уншихаас өмнөх болон уншсаны дараах үеээ эргэцүүлэн бодохуйяа тэр үеэ сайтар санаж байх болов уу гэж бодно.
Жилийн өмнө энэ номыг уншсан. Уншихаасаа өмнө энэ номын тухай жаахан сурталчилгаа үзээд амжсан. Дармын Батбаяр гуайн залуу цагтаа хойно сурж байхдаа нэгэн гадаад найзаасаа "Энэ номыг уншаагүй хүнтэй яриад ч яахав" гэсэн үг сонсоод "Аль ном болгоныг уншихыг тэр гэхэв. Сүртэй юм" гэж бодоод сүүлд нь уншсаныхаа дараа найзынхаа зөв байсаныг ойлгосон тухай бичсэн байсаныг уншаад юутай ч тэр номыг нь нэг нээгээд үзчихье гэж бодсон л доо.

Гаргантюа ба Пантагрюэль
Ангилал:
Уран зохиол
Энэ сард блогтоо уншсан ганц хоёр номныхоо тухай өөрийн сэтгэгдэл энэ тэрийг дагнасхийж бичдэг юм уу гэж бодлоо. Эхнийх нь.
Ф.Рабле гэдэг мундаг хүн 16, 17 зууны үед бичсэнийг нь өнгөрсөн зуунд С.Сандагдорж гэдэг буянтай хүн орчуулсаных нь 1964 оны Улаанбаатар хотод хэвлэгдсэн хувилбараар нь уншсан юм.
Гоё ном шүү. Ёгтлолууд нь гоё. Ёгтлолыг нь ойлгохгүй уншсан ч гоё л ном. Зугаатай. Гэхдээ энэ номыг хүүхдийн зохиол гэвэл 100% зөвшөөрөхгүй. Шууд утгаар нь уншвал ч яахав сюжет энэ тэр нь хүүхдийн зохиолын хэмжээнд л дээ. Ёгтлолууд нь харин ганган л даа ганган.
Ёгт зохиол гэдгийг нь Рабле ч өөрөө оршил дээрээ дурдсан байсан. Би ч зөвшөөрсөн.

Subscribe to:
Posts (Atom)