Утгагүй

Утгагүй. Бүх юм утгагүй. Бид утгагүй. Тэд утгагүй.
Би утгагүй. Чи утгагүй. Бид 2 утгагүй.
Утга мөрөөдөх ч хэрэг үгүй. Угаасаа утга гэж үгүй. Утгатай байх гэж оролдох нь үргэлжид оролдлого төдий л байна.

8 comments:

  1. Юунд ингэж гутраав дээ. Одоо чиний блог утгатай болсон байна шүү.

    ReplyDelete
  2. Устгаснуудыг чинь уншсан. санал нийлсэ..

    ReplyDelete
  3. Сумьяа-д:
    Найз минь утга гэдэг бол харагдаж байгаа хэлбэр төдий зүйл биш гэж би боддог юм. Блог маань ямар нэгэн болхи тодорхойлолтонд нийцэж байж магадгүй юм. Гэвч энэ нь "утга" биш байх гэж мунхаглана.

    Bayasum-д:
    Ах минь тэр бичлэгүүдийг устгасандаа өөрөө ч итгэхгүй нь. Хэлэх үгс маань хэн нэгний ухаангүй боргож хуцахтай адил сэтгэгдэл бусдад төрүүлээд байгаагаас болоод л эмзэглээд устгасан бололтой юм...

    ReplyDelete
  4. Мөөгий, сэтгэлээ редакторлох хэрэггүй. Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж үгүй бөгөөд тэрхүү гайхамшигт төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж байдаг гагц зүйл нь сэтгэл өөрөө юм

    ReplyDelete
  5. Сайн уу,
    Sanakae блог дээр манай сайтын талаар бичсэнийг уншлаа баярлалаа. Алдаагаа засахыг хичээнээ :) Манайхаар орохдоо алдаа оноо ажиглагдвал хэлж өгч байгаарай. бас өөр санаа оноо байвал хэлж өгөөрэй! IT блог чинь их таалагдлаа. Амжилт хүсье!

    ReplyDelete
  6. Чиний Жагсаалын талаар бичсэн бичлэгүүдийг Google reader-ээсээ уншлаа яагаад устгачихаа вэ? Ямар ч байсан үнэхээр санал нэг байна. Би тэр жагсаалыг лав зөв болсон. бидний толгой дээр суугаад наашаа нулимаж байгаа лаглгар бөгстэй новшнуудад бас жоохон ч гэсэн сургамж өгсөн байхаа гэж бодоод байгаа.

    ReplyDelete
  7. Блогчид зун болохоор бүгд утгагүй болдог юм байна дөөөө

    ReplyDelete
  8. Segsger
    Сэтгэлээ редакторласан юм ч алга л даа. Өөр хүмүүс л харин намайг редакторлах гээд зүтгээд байгаа нь утгагүй байна.

    Almas
    Тэнд бичсэнээ уншсан чинь blogmn.net-ийн алдааных нь тухай л дандаа биччихсэн байна :) Хүлээж авсанд баярлалаа.

    Xvv
    Чанаргүй бичлэгүүд болохоор нь устгачихсан юм өө. Сонирхсон хүмүүс байвал Google-Reader-ээс уншина биз. Тэр бичлэгүүдийг устгачихаад блогтоо бичлэг оруулахгүй гээд хөөрхөн суулт зарлачихаад байгаа нь энэ шүү дээ :)

    Сумьяа
    Үг авдаггүй хүүхэд вэ? Энэ дээр "утга мөрөөдөх ч хэрэг үгүй" гээд биччихсэн байгаа биз дээ :) Блогчид амрах нь амраад, алжаах нь алжаагаад, бухимдах нь бухимдаад л, цөхрөх нь цөхрөөд л тэр биз...

    ReplyDelete