Энэ сард блогтоо уншсан ганц хоёр номныхоо тухай өөрийн сэтгэгдэл энэ тэрийг дагнасхийж бичдэг юм уу гэж бодлоо. Эхнийх нь.
Ф.Рабле гэдэг мундаг хүн 16, 17 зууны үед бичсэнийг нь өнгөрсөн зуунд С.Сандагдорж гэдэг буянтай хүн орчуулсаных нь 1964 оны Улаанбаатар хотод хэвлэгдсэн хувилбараар нь уншсан юм.
Гоё ном шүү. Ёгтлолууд нь гоё. Ёгтлолыг нь ойлгохгүй уншсан ч гоё л ном. Зугаатай. Гэхдээ энэ номыг хүүхдийн зохиол гэвэл 100% зөвшөөрөхгүй. Шууд утгаар нь уншвал ч яахав сюжет энэ тэр нь хүүхдийн зохиолын хэмжээнд л дээ. Ёгтлолууд нь харин ганган л даа ганган.
Ёгт зохиол гэдгийг нь Рабле ч өөрөө оршил дээрээ дурдсан байсан. Би ч зөвшөөрсөн.
Гол дүр нь жирийн хүнээс хамаагүй том биетэй мангас. Мангас аав, мангас ээжээс төрсөн мангас. Тэр нь Гаргантюа гэдэг мангас. Гаргантюагийн хүү мангас нь Пантагрюэль. Сайхан сэтгэлтэй, ухаалаг, хүчирхэг, цайлган, хүлээцтэй сайн бүхэн цогцолсон мангасууд.
Мангасууд үргэлж том биетэй хүчирхэг дээрээ маанаг, тэнэг, ууртай, мунхаг байх ёстой юм гэж үү? Раблегийн дэвшүүлсэн гол ёгтлол байж магадгүй. Том хүчирхэг гэдэг нь энгийн хүн биш гэсэн утгыг ч агуулж болно. Аугаа, мундаг...
Либертаризмын анхны ёгт зохиол энэ тэр гэсэн алдрыг хүртвэл хүртэх зохиол.
Уншчихсан хүмүүст хэлэхэд санал сэтгэгдэлээ чөлөөтэй солилцож болно шүү. Гаргантюагийн аавын тэр дайнд хүлээцтэй хандаж байгаа нь, тэр дүрүүдийнх нь ууж идэж байгаа хэмжээ нь, Панургийн Англи эрдэмтэнг мэтгэлцээнд ялж байсан нь, Панургд эхнэр хайж далайгаар аялж байхдаа учирсан улс орнууд нь, тэр улс орнуудынх нь хөгийн хөгийн нэрнүүд нь, хамгийн сүүлийн бүлгийн төгсгөл нь сэтгэлд хоногшин үлдэж дээ. Бүлгүүдийнх нь гарчигуудынх нь нэр нь урьд нь уншиж байсан "Дон Кихот"-ын бүлгүүдийн нэрийг эрхгүй санагдуулж байна лээ. "Дон Кихот"-ын тухай тусад нь тэрлэнэ ээ.
Уншаагүй хүмүүст хэлэхэд энэ ном 2 бүлэгтэй. Эхний бүлэг нь Гаргантюагийн намтар, хоёр дахь бүлэг нь Пантагрюэлийн намтар. Аль аль нь сонирхолтой, ёгтлол нь ёж нь дэндчихсэн. Гоё ном. Гол үйлдэл явдал гэж байхгүй. Товчилж бичнэ гэвэл бүгдийг нь бичихээс өөр аргагүй. Тэгэхлээр ингээд л бантагнуулаад л орхиё доо...
Гаргантюа ба Пантагрюэль-ийг бүүр жоохон байхдаа уншиж байсан санагдаж байна. Нээх том хатуу хавтастай ном. Хожим утга зохиолын ангийн оюутан болчихоод Рабле гэдэг хүний мундгийг багшийнхаа амнаас сонсож билээ. Одоо хааяа энэнээс санагдсанаа ярихаар хүмүүс тийм ном байдгиймуу л гээд байдгийн. Сонин гоё санагдлаа. Бас аймаар гайхав...
ReplyDeleteЧиний блогийг тэмдэглэж авлаа
Сүүлийн үед төстэй номнууд олон гараад хүмүүс анзаарахаа больчихсон юм шиг санагдсан шүү.
ReplyDeleteХарин юунд гайхсаныг тань гайхаад л байна
Сайхан ном. Эхэндээ хүүхдийн ном, үлгэрийн номын хэмжээнд уншдаг байлаа (жаахан байхдаа). Харин дараа нь арай өөр өнцөгөөр харахыг хичээх болсон.
ReplyDeleteарррр арааны шүлс асгарав
ReplyDelete