Танихгүй эмэгтэйн захидал

"С.Цвейг - Танихгүй эмэгтэйн захидал" гэдэг зохиолыг Монгол хэл дээр хэвлэгдсэнээр нь 2 жилийн өмнө уншиж байлаа. Орчуулагчийг нь мартчихаж. Уучлаарай. Дараа олж мэдвэл засаад биччихнэ ээ. Эсвэл та бүхэн мэдэж байвал бичиж үлдээнэ биз.

Нэгэн 40 билүү 50 гарсан зохиолч эрд төрсөн өдрөөр нь "танихгүй" эмэгтэйгээс захидал ирснээр зохиол эхэлж, захиаг нь уншиж дуусаад ширээн дээр цэцгийн саванд цагаан сарнай байхгүй байгааг анзаарсанаар зохиол дуусдаг.

Захиаг уншиж байгаа эрийн 25 орчим насных нь үед нь захиаг бичиж байгаа бүсгүй дурлажээ. Бүсгүй тэр үед жаахан охин байж. Залуугийн гэр нь урд гудамжинд байдаг байж. Удалгүй нүүж явжээ. Охины гэр бүл ядуу байж. Залуугийнх нүүж ирж байхад юмыг нь зөөлцөж байхдаа залууг хараад л дурлачихсан юм.

Тэгээд л том болтлоо шаналж яваад том болсон хойноо бүсгүй амьдрахын эрхээр юм уу эсвэл дээдсийн хүрээлэнд орох гэж юм уу (би тэр үедээ ойлгоогүй) өндөр үнээр эрчүүлтэй явалддаг гоо хүүхэн болжээ. Хэзээ ч тэр бүсгүй өөр хүнд хайртай болж байгаагүй гэж өөрөө захиан дээрээ бичсэн байсан. Үнэн бололтой юм.

Бүсгүй танхил багадаа дурласан залуутай уулзах учрах тохиолдолыг эрэн хайсаар дээдсийн хүрээлэнд өөрийн гэсэн байр суурьтай болдог. Дурлалт эр нь нийгэмд болоод бүсгүйчүүлийн дунд алдар хүндтэй, сэтгэл булаам хүн бас дээр нь олон бүсгүйчүүлтэй орооцолдож явдаг хүн байв. Нэг бус удаа бүсгүй залуутай тааралдсан боловч өнөөх эр нь танилгүй өнгөрсөн нь бүсгүйг маш ихээр гонсойлгодог. Бас нэг бус удаа бүсгүйтэй тохиолдлоор унтаж хэвтэхэд бүсгүй тэр тохиолдлыг маш хүндтэйгээр хүлээн авсан боловч дурлалт нь өглөө нь өөрийнх нь хэтэвчинд мөнгөн дэвсгэрт хийж байхыг хараад "өөрийг нь шившгийн индэрт өргөмжилж" байгаа тэр үйлдэлд голдоо ортол гомдсон боловч өөрийгөө барьж чадаад тэндээс (гэрээс нь) гарж явахдаа өөрийг нь таньж байсан хөгшин зарцад нь тэрхүү 2 ширхэг үнэт мөнгөн дэвсгэрийг нь гардуулчихаад явсан байдаг.

Багад нь эсрэг гудамжинд нь байсан жаахан охин мөн эсэхийг танихыг л бүсгүй үнэн голоосоо хүссэн байжээ. Магадгүй илүүг ч хүссэн байж магадгүй юм.

Бүсгүй хүүтэй болсон бөгөөд тэр нь "янаг хайрт" залуугаасаа олсон хүү байв. Тиймдээ ч бүсгүй хүүдээ маш их хайртай байдаг байлаа. Бүсгүйн амьдрал сүүлдээ доройтож улмаар хүүгээ өвчнөөр алддаг бөгөөд. Хүүгээ алдсаны дараа өөрийнх нь бие нь доройтож "амьдралынхаа туршид хайрлаж явсан" ганц хүн рүүгээ захиа бичиж дуусаад бие нь улам дордож нас бардаг байна.

Захиа "би хүүгээ алдлаа" гэж эхэлдэг бөгөөд дунд үед нь "чиний хүү нас барлаа" гэж нэг удаа бичдэг бөгөөд төгсгөл хэсэгт нь өөрийгөө нас барж байгаа тухай бичдэг. Бүсгүй хайртынхаа төрсөн өдрөөр жил бүр цагаан сарнай явуулдаг бөгөөд энэ жил явуулж чадахгүй байгаа тухайд "хүлцэл" өчсөн байдаг.

Жил бүр төрсөн өдрөөр нь ширээн дээр нь байдаг цагаан сарнай энэ жилийн төрсөн өдрөөр нь байгаагүйг захиаг уншигч зохиолч эр анзаарснаар дуусдаг даа энэ зохиол...

Энэ зохиолд хэнд ч буруу байхгүй. Гол дүрийн бүсгүй, захиаг уншиж байгаа эрд ч тэр. Бардам зан, байгаагаасаа илүүг бүсгүй өөрөө л хүссэн. Харин захиаг уншиж байгаа эрийн тухайд анзааргагүй байсанг нь буруутгах утгагүй л дээ... За ер нь уншиж байхад л гоё санагдаад байсан шүү энэ зохиол. Одоо нэг их сайхан санагдахгүй байх чинь сонин юм...

11 comments:

  1. хөтлөхөөсөө илүү нээгээд явах нь гоё санагддаг залуу гоё блогтоймаа,ххэ, энэ зохиолыг нэлээд эрт уншиж байсан санагдана, номын санд шт, хэхэ, сэтгэл өвдөөл байжүүлэй.

    ReplyDelete
  2. bi neg huneer yariulj bsn. dara n uuruu olj unshsan, yariulsan ni goy sangdaj bsn.

    ReplyDelete
  3. Нана-д:
    Дахиад бас нэг блог нээх бодолтой байгаа :) Миний анзаарснаар эмэгтэйчүүд уншихаараа бүр уйлах нь холгүй байдаг юм байна лээ. Эрэгтэйчүүд болохоор "сонин юм аа" гээд л гайхаад л уншаад байдаг юм шиг зүй тогтол ажигласан хэдхэн хүн дунд илрээд байгаа шүү

    ETape-д:
    Ярьж өгсөн хүн чинь гоё ярьж дээ. Эсвэл түрүүлээд яриулчихсан болохоор тэгсэн байж магадгүй юм.

    ReplyDelete
  4. huue bi naad zohioliig chin oyutan bhdaa huneer yariulj bsiin, bas nadad neg zaluu naad nomiig chin olj uguh geed hunees asuugaad yavjiina gedgiig sonsood barag ter zaluud durlahaa shahsan shuu kkk.

    bi ene nomiig unshih yumsan gej bodood l yavaad bdg. haanaas avch boloh boloo heleerei.

    amjilt husey.

    ReplyDelete
  5. Хэ Хэ. Ном хайж явсаных нь төлөө дурлахаа шахсан гэхээр сонин л юм. Тэр залуу яаж хайхаараа тэгэж хүүхэн хүний сэтгэл хөдөлгөж чадаж байна аа :P

    Энэ ном Монголд бол номын сангуудад байдаг л юм. Бас хуучин номын дэлгүүрүүдээр байж магадгүй.

    ReplyDelete
  6. миний бодлоор зохиолчыг 40,50 хүртэлх насандаа эргээд харахад утга учиргүй амьдарч байсныг нь мэдрүүлсэн захиа байсан.Бас М.Цвейг чинь сэтгэл судлаач хүн байгаад маш олон нэр цуутай хүмүүсийг эмчилж байсан гэж сонссон юм байна. Өөр ямар зохиол бичсэн байдаг бол?

    ReplyDelete
  7. Стефан Цвейгийн Эмчилгээ болон сэтгэцзүй гэдэг ном байдгийг мэдэх юм байна. Хувь хүнийх нь талаас сайн мэдэхгүй. Яадаг Арван 12 жилийн мөчлөг энэ тэр билээ дээ нэг тийм зохиолыг нь бас харж байсан.

    Бүсгүйн амьдралтай харьцангуйгаар зохиолчийн амьдрал утга учиртай юм биш үү? Хөөрхий тэр зохиолч яах ёстой байсан юм бол доо?

    ReplyDelete
  8. Танихгүй эмэгтэйг яагаад тэгж хурдан зөвшөөрөөд байсныг мэдэхгүй юм сониннннн тэгж ганц нэг удаа уулзаж байснаас сайхан танилууд байж болоогүй юм байхдаа гэж их гайхаж байна л даа хэхэ том болоод их л үзэсгэлэнтэй болсон юм шиг байсан гологдохооргүй блаблабла танил байхад буруудахгүй л байсаншт байнга уулзаж болно яваандаа нөгөө туранхай жаахан охин байна гэж таних ч байсан юм билүү
    Гүйцэд уншсан юм шиг сэтгэгдэл үлдээлээ :P

    ReplyDelete
  9. Арван жилийн өмнө БИ БИ БИ сонинд цувралаар гархад нь уншиж байлаа.

    ReplyDelete
  10. хайрлана гэдэг өмчлөхийн нэр биш ээ гэж... гоё л юм гэхдээ л нэг л танил үйл явдал шиг санагдаад явчих чинь юу вэ, энэ хорвоод өөрийг нь байгаа үгүйг ч мэдэхгүй хэн нэгнийг хайрлах

    ReplyDelete
  11. Гол дүрийн бүсгүй шиг хайрладаг бол ямар аймар вэ гэж бодож байсан юм байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр, дотно харилцааг хүлээж авах ялгааг энэ зохиол харуулдаг юм шиг санагддаг.

    ReplyDelete