Дэн Брауны "Да Винчийн код"-ыг Монгол хэл дээр орчуулагдсан гарсан байсныг нь энэ хавар уншсан юм байна. Зохиолыг нь уншчихаад дараа нь киног нь үзсэн болохоор кино нь дүрслэлийн талдаа төсөөлөлд маань дэм өгсөн боловч зохиолыг нь уншихыг яагаад ч орлохгүй санагдсан даа.
Хамгийн анх уншиж байхад адал явдал нь л сэтгэл татна. Нэг л том оньсого. Уншлаа ойлголоо тэр оньсого нь дахин сонирхол татахгүй. "Сюжет нь айхтар нарийн байж дээ" гээд л болоо. Адал явдал нь бестсэллэр болгоод л эргээд мартагдах зохиол.
Адал явдлынхаа хувьд бол тийм. Гэхдээ азная.
"Да Винчийн код" зохиолд нэг дажгүй парадокс бий. Номондоо баахан нууцын тухай дурдчихаад тэр нууц нь ингээд үүрд нууц байх болно ухааны юм биччихнэ. Тэгсэн хэрнээ ном нь хэвлэгдээд олон түмний хүртээл болчихсон байдаг. Тэгэхлээр нууцыг нь олж мэдсэн хүн нь яг үнэндээ Лэндон уу Дэн Браун уу? Дажгүй парадокс шүү.
Маш олон нууцууд, баримтууд, тэдгээрийн орчин үеийн нөхцөл байдал, өрнийн сэтгэлгээний гүн нууцууд дурдагдсан байдаг. Тэр л хуучрашгүй хэсэг. Тэрнээс биш Лэндон, Софи хоёрын нэг хоёр хоногийн сандарж гүйсэн бол анх уншихад л хорхой хөдөлгөнө. Тэгээд л мартагдана.
Библи хэрхэн бичигдсэн тухай түүх хөндөгдсөн байдаг.
Библийг "Монголын Нууц Товчоо"-ноос санаа авч бичигдсэнийг Оросын нэг эрдэмтэн нотолчихсон тухай дуулж байсан ч арай ч итгээгүй. Үгүй байлгүй дээ л гэж бодсон. Да Винчийн Код дээрх Библи хэрхэн бичигдсэн түүхийг уншаад үзэхээр Оросын тэр эрдэмтний зөв байж болох юм гэж бодох болсон. Одоохондоо илүү нарийн мэдчихсэн юм алга.
Өрнийн түүхийн гол философи гэдэг юм уу соёлынх нь тулгуур юунд байна вэ гэдгийг тайлан бичих гэж оролдсон юм болов уу л гэж бодож байна. Өрнөдөд юуны төлөө аугаа их тулаан дайн байлдаан болж байв? Өрнө дахин гэж яг юу вэ? Үндэс нь уг нь хаана байна?
"Ахан дүүсийн нийгэмлэг" гэж юу вэ? Тэд юуг хамгаална вэ? Юуг хамгаалж байгааг нь номон дээр бичсэн. Гэвч тэр хамгаалж байгаа нууц нь юу вэ? Хэр том нууц вэ? Муйхарлан бодохул зүгээр л хэн нэгний намтар түүх биш гэж үү? Өрнө түүхийн төлөө тэмцэж амьдардаг юм биш биз? Тэгвэл дорно яадаг байж болох уу... Дорнын аугаа нууц гэж байдаг бол тэр нь юу байж болох уу? Тийм юм байх уу? Мэдэхгүй.
Да Винчийн "нууцлал" яг үнэндээ энэ зохиолд дурдагдаагүй гэж боддог. Да Винчиийн тухай бага сага мэдэх гэж оролдсоных тэгэж л ойлгосон. Леонардо гэж хүн юу хүсэж мөрөөдөж байсан нь угаасаа нууц. Номны нэр нь гоё л доо гоё. Гэхдээ Да Винчи юу нуусан нь тодорхойгүй. Номон дээр нь шал өөр юм бичигдсэн. Ганц хоёр компьютэр тоглоомонд байдаг шиг код бичигдсэн байх нь бол байсан шүү...
(Жич нэгэн зүйлийг дурдахад: Ж.Орвелийн "1984" зохиолд "Ахан Дүүсийн нийгэмлэг" гэж нэртэй байгууллага дурдагддаг нь зүгээр л тохиолдол уу? Эсвэл ямар нэгэн нууцыг агуулна уу?)
Библийг МНТ ээс авсан юм байж. Зарим хүмүүс бүр Лалын Мохаммед, Ийсүс Христ, Будда 3 чинь ердөө нэг хүн юмаа тэр нь Чингис гэж чичрээд дайраад байдаг шүүдээ.
ReplyDeleteцаг хугацааны хувьд библи нь хамаагүй эртнийх.. анхны ном гэдэг байхаа? ер нь бол МНТ -той төстэй шүү.. тиймээс христ шүтлэгтэй хүн бичжээ гэсэн таамаглал байдаг.
ReplyDeleteнэг баахан л нууцууд гардаг зүгээр л нэг адал явдал биш санагдана.. Зохиолд гардаг нууцууд бүгд бодитой нууцууд. тэдгээрт гайхалтай нарийн, логиктой, зүй тогтлийг нь нүдэнд харагдтал тайлал хийж чадсанаараа олон хувь борлогдож, олон хүний итгэл үнэмшилд нөлөөлсөн биз..
Бадка -д:
ReplyDeleteТэр гурван хүнийг нэг хүн гэж дайрдагийг анх удаагаа сонсож байна. Сонин юм.
Bayasum -д:
Харин тийм Библи нь бол яалт ч үгүй эртнийх гэж боддог юм. Гэхдээ тэр Оросны эрдэмтэн яаж баталсан юм бол?
Гэхдээ "Да Винчийн Код" дээр Библийг Константин хаан бичүүлсэн гэж гардаг шүү дээ. Түүнээс үндэслэвэл 11-13 зууны үеийн л эд. Нөгөө талаас Нууц Товчоог Чингис хааны үеээс бичигдсэн гэж бодох нь бас учир дутагдалтай санагдаад байгаа юм. Эртнээс бичээд яг "хэвлэлтэнд" орохдоо 1240 онд орсон эсэхийг ч мэдэхгүй.
Адал явдалынх нь тухайд анх уншиж байхад янзтай байсан л даа. Шөнө нойр хүрэхгүй болохоор нь босож уншсан чинь зохиолын үйл явдал нь шөнө үргэлжлээд л. Өглөө хүртэл уншаад унтаж босоод орой нь эргээд уншиж дуусгаж байсан. Цаг хугацааны хувьд бараг л давхцаад л романтик шүү ха ха. Дахиад эргүүлж харахад жаахан лавлаж хармаар адал явдлын нь зангилааг илүү сайн ойлгомоор юм байсан. Гэхдээ тэр адал явдал нь одоо надад нэг их сонин санагдахгүй байгаа болохоор нь ийнхүү бичлээ.
хуучин гэрээг хэлсиймаа.. шинэ гэрээнд нууц товчоотой төстэй зүйл байхгүй байх..
ReplyDeleteХуучин гэрээ ч их олон хувилбараар бичигдсэн байдагийг анхаарвал бидний яриа хэрэггүй зүйлс хэлэлцэх тал руугаа орчихож магадгүй юм.
ReplyDeleteГол нь нууц товчооноос хуулсан уу үгүй юу гэдэг дээр ямар ч үзэл бодол надад алга. Зүгээр л харанхуй газар тэмтчээд байгаа тэгээд л гэрэл гялсхийсэн нэг тохиолдлыг л бичих гэсэн юм өө :)
Айхтар Да Винчийн код явж байснаа МНТ ороод ирдэг байшт. Тэгэхээр ямар агуу бүтээл вэ гэдэг нь мэдэгдээд ирж байгаамдаа гээл үү
ReplyDeleteХэ хэ. Уг нь Да Винчийн Код дээр МНТ-гийн тухай дурдагдаагүй л дээ. Би л хамаагүй хадуурж бичиж байгаа нь тэр байхгүй :P
ReplyDeletehaha bi bol esregeer ni boddog hun. Chingi guya Bible-g unshij uzeed bi ch bas ter evreigees dutah um yu bhav geed neg hund helj bichuulsen bhaa gej...
ReplyDeleteИйм олон асуулт гарч ирж байгаа болохоор л бэстсэллэр болсон биз
ReplyDeleteДа винчийн код ном электрон хувилбараар гарсан юм болов уу? Gogo дээр байна гэцэн мөртлөө олдку бахымөө
ReplyDelete"Да Винчи код" гэдэг нэр бол угаасаа л маркетингийн үүднээс өгсөн нэр шүүдээ. Зүгээр нэг үйл явдалын нэрээр нэрлэсэн бол бэстсэллэр болох байсан ч уу үгүй ч үү? Бас энэ ном бол угийн баримт нотолгоотой зүйл биш тэр Константиний библийг бичүүлсэн, Магдалэна, Христ 2ын гэр бүл байсан зэрэг бол зүгээр л уран зохиолшүүдээ. МНТ Библи 2ын талаар бол ёстой юу ч сонсож дуулаагүй юм байна. Миний бодлоор тийм байх боломж ч ховор л болов уу ганц Марко Поло л холбосон байх боломжтой гэвч Марко Полог Библи МНТ 2ын талаар дурссан юм байдаггүй л болов уу. Уншиж сонирхсонд гүнээ талархав(алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй зөвлөж хэлэцэх нь нээлттэй)
ReplyDelete