Исаак Азимов гуайг мундаг хүн гэдгийг нь олон хүн мэднэ. Маш олон ном бүтээл туурвисан, хачин араншингаасаа болоод нэлээдгүй шагналаасаа татгалзаж байсныг нь ч бас мэднэ. Гэхдээ мундаг хүн гэдгийг нь хүн бүр л олон янзаар таниж мэдсэн байх. Би лав түүнтэй хамгийн анх "Ялан дийлэгч машин" гэдэг өгүүллэгээр нь танилцсан юм. Мундаг зохиолч гэдгийг нь шууд л мэдсэн. Хожмоо "дотносоод" ирэхийн цагт бүр ихээр бишрэн хүндэлж билээ.
Азимов гуайн цөөн хэдэн бүтээлүүд Монгол хэл дээр хэвлэгдсэн боловч гол гол сор сор бүтээлүүдээс саяхнаас л хэвлэж эхэлж байх шиг байна. "Ялан дийлэгч машин"-ыг 1990 оноос өмнө хэвлэгдсэн нэг зөгнөлт зохиолын түүвэр дотроос олж уншсан.
Үйл явдал нь маш энгийн. Гурван хүн ярилцана. Их дайны дараа ярилцаж сууна. Огторгуйн дайн хэрхэн болж өнгөрсөн, хэрхэн ялсан тухайгаа ярилцана. Гурвуулаа цол зэргийн хувьд шаталсан маягаар нэг нэгэндээ тушаал өгдөг хүмүүс байв. Ахлагч нь бусдыгаа дайнд ялсанд урамшуулан алдаршуулж байлаа. Хамгийн доод цэргийн цолтой хүн нь хэлнэ:
- Чин үнэнийг хэлэхэд дээрээс ирж байгаа тушаал болоод компьютерийн тооцооллын дагуу би үүргээ гүйцэтгэх байсан боловч зарим үед компьютерийн тооцоолол хичнээн нарийн байсан ч гарж болох алдаа нь биднийг аюулд учруулж болзошгүй байсан болохоор би дур мэдэн өөрийнхөөрөө үүргээ гүйцэтгэж байсан юм.
Удалгүй удаах арай дээр тушаалтан нь мөн иймэрхүү утгатай дур мэдэн загнаснаа хэлнэ.
Хамгийн сүүлд ахлагч нь хөмсгөө хальт зангидсан болчихоод хэлнэ.
- Миний хувьд мөн л ялгаагүй байдалд орчихоод байсан бөгөөд миний гаргасан шийдвэр далайцын хувьд маш өргөн учраас би бас л яахаа мэдэхгүй үе байсан. Хэдийгээр огторгуйн гүнээс ирж байгаа солирын урсгал, дайны байдал зэргийг компьютер хангалттай сайн тооцож байгаа боловч маш өчүүхэн алдаа нь л биднийг бүрэн сүйрүүлж болохоор байлаа. Би тэгээд ч тооцоолон бодох машинд та хоёрын л нэгэн адил итгэж чадаагүй юм. Гэхдээ би сурснаараа их хуучны машиныг шийдвэр гаргахдаа хэрэглэсэн л дээ.
Нөгөө хоёр нь асууна. Ямар хуучны гайхамшигт машин биднийг аварсан юм бол доо?
Ахлагч нь "Хөгшин хүн хуучнаасаа салах дургүй байх юм даа." гэж хэлээд халааснаасаа зоос гаргаж шидээд алган дээрээ буумагц нь дээр нь дараад "За хэлээрэй. Сүлд үү, тоо юу" гэж асуув.
Зохиол ингээд л болоо. Хааяахан хүмүүс намайг хэтэрхий болхи зүйл хэрэглэж, хэтэрхий энгийн байгаа тухай яриад, соёл мода энэ тэрийн тухай хэлэхээр нь би хар залуугаараа байж "Хөгшин хүн хуучнаасаа салах дургүй байх юм даа" гэж хэлээд маш цөөхөн хүн ойлгох инээмсэглэлээр нүүрээ чимдэг дээ :)
Хүн төрөлхтний аугаа их ялан дийлэгч машин нь үүрд биднийгээ хамгаалах болтугай :)
Баярлалаа. Сонин юм хальт бодогдов... Танайхаар орж гараад салахаа болих төлөвтэй байна даа. Эртхэн арга хэмжээ авахгүй бол ч...
ReplyDeleteManai har hun Asimovd ih durtai, manaid ovoo heden nom n' bii. Zavtai bolohooroo unshmaar bodogdchihloo. Bayarlav.
ReplyDeleteагуу зохиолч, гол нь хамгийн дуртай сэдвээр маань бичдэг.. дээрх зохиолын хувьд С.Хокинг -ий цаг хугацааны товч түүх -тэй холбуул илүү өргөн утгаар ойлгогдох байх.. санамсаргүй үзэгдэл болоод системийг тооцоолох тухайд.
ReplyDeleteЗоос хаях тухайд хальт бичсэн юм бий, сонирхоно биз..
сүүлд орчуулагдаж гарсан нэг номонд нь алдартай өгүүллэгүүд нь бараг ороогүй санагдсан. I robot, Matrix зэрэг кино сэдэвлэсэн зохиолуудыг нь орчуулаасай..
ReplyDeleteХоукингтой танилцахаараа бодож үзье.
ReplyDeleteМэргэ таамгийн тухай бичлэгийг тань аль дээр уншиж байсан юм байна.
Матрикс киног Ах дүү Вачовскийн зохиол гэж боддог шд. Андуураад байгаа юм болов уу???
айзимов -ч бас тиймэрхүү юм бичсэн гэж дуулжээсийн.. хар мянган зохиол дотор нь гарсан л байж таарна.
ReplyDelete